Монголын Улстөрчдийн 2015 оны шог
2015-12-21

 

Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж


 

Улсын Ерєнхийлєгч гэхээр л бүх цаг үед албан царай гаргаж, аядуу, дєлгєєн байна гэж юу байх вэ. “Аяны шувуу”-г бол харин ая данг нь тохируулаад “алаад єгнє үү дээ”. Хаяа ч гэсэн єєртєє цаг гаргаж зугаацах нь хүн болж тєрсний гавьяаг эдэлж байгаа хэрэг биз дээ.

 

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд



Ангийн “хүүхдүүд” үгэнд ер орохгүй юм. Парламентын танхимдаа цуглаж єгєхгүй, арал дээр аятайхан амарч, зугаацчихаад дэлгэж болохгүй шүү гээд байхад л нийтийн хүртээл болгочих юм намайгаа. Яая даа, энэ “Фортун”-ыг яагаад нууцыг минь задалчихдаг байна аа, санаа зовох гэж, энэ зурагнаас.

 

 

Ерєнхий сайд Ч.Сайханбилэг



Аль 2008 онд УИХ-ын гишүүн байхдаа л “Хүүхэд Бүрт Компьютер” хєтєлбєрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, 20000 гаруй сурагчид компьютер олгосон. Одоо ашгүй үүнийгээ үргэлжлүүлж, 25,000 багшид нэг, нэг зєєврийн компьютерийг єгч, 11.360 ширхэгийг хүүхдүүдэд олголоо. Хэлсэн дээ хүрэх гэж их гүрийж байна даа.

 

 

 

Шадар сайд Ц.Оюунбаатар



Муу Шийлэг маань “аавынд” байх хойгуур засгаас давхцуулан хариуцуулсан эрүүл мэнд, спортын салбарыг эвийг нь олоод аятайхан аваад явж байхгүй бол яамны сайдын суудлыг АН-ынханд алдаж мэдэх вий.
“Номыг нь үзэж, ногоотой шєлийг нь уугаагүй” ч хариуцлага сахилга, батыг нь сайжруулахыг хичээгээд хэдэн эмнэлгээр ингээд ч болов явж байя даа.

 

 

УИХ-ын гишvvн Д.Оюунхорол


 

 

Улстєрд эрчүүдтэй олон ч жил ана мана үзэж, нийгэмд шаардлагатай хуулиудыг батлалцаж ирлээ. Хэрвээ эр хүн байсансан бол энэ хэдэн бєхтэй ч эрч хүчээ сорьж, эгнэшгүй хүчтэйгээ гайхуулан, аваргын тоонд багтах л байлаа.

 

 

УИХ-ын гишvvн, БСШУ-ы сайд Л.Гантємєр



Салбараа л єєд нь татаж байвал заавал Тєрийн ордонд суух ч яамай. Ядаж ганц ажлаа ч болов дуусгахын тулд яамандаа л байсан дээр. Нэгэнт зав гарахгүй юм энэ хүүхдүүдээр морин хуур заалгаад байвал, дараа нь эзэнгүйдээд байгаа саарал ордон дахь єрєєнийхєє жаврыг нэг үргээнэ ээ.

 

 

УИХ-ын гишvvн С.Ганбаатар



Нэгэнтээ л бие дааж нэр дэвшээд парламентад орж чадсан юм чинь дараагийн удаа цас малтаж, хог шүүрдэж байгаад ч хамаагүй хүчээ сорино оо. Ёоз хүү байхад гэр барьдаг шиг, Ганбаа хүү нь дарханчуудаараа дахиад сонгуулахын тєлєє юу ч хийхээс буцахгүй ээ.

 

 

 

УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл



Туслахаас гишүүн болж чадсан. Цаашлаад давхар дээлтэй болж соёлын салбарыг хариуцсан юм болохоор тєв талбайд “манга” татах юу ч биш. Дараагийн удаа сонгогдвол Тєрийн ордонд брек хийнэ ээ, яадаг юм бэ.

 

 

УИХ-ын гишvvн Ц.Нямдорж



Ганц удаа дугаарлаж байгаад эмчид үзүүлчихье гэсэн чинь гай боллоо. Хэчнээн уддаг золигнууд байдаг юм бэ. Гэхдээ ч бас амжилттай намайг ингэж суугааг харсан хүмүүс ирэх оны сонгуулиар эрх биш нэгийг бодох биз.
Жирийн иргэдтэй адил дугаарлаж сууна гэвэл аятайхан ч юм билүү хэн мэдлээ.

 

 

УИХ-ын гишvvн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ



УИХ-д азаар ч байна уу, эзээр ч байна уу орж ирсэн л гэх юм. Ахиад дээр нь “Candy Grash” тоглоллоо л гэх юм. Єєрсдєє болохоор юу дуртайгаа хийдэг байж намайг л гоочлоод байна, зүгээр. Тэгж тєвєгтэй байгаа бол чуулганы танхимд хэлэх үгнээсээ урьтаад “Candy”-гээ дуусгачихъя яршиг.

 

 

 

УИХ-ын гишvvн Л.Эрдэнэчимэг



Бүсгүй хүний мэдрэмжээр биелгээ хийгээ л биз. Бас дээр нь бензээ гайхуулж бичээ л биз. Хүн л юм хойно би чинь юм юмыг л хийнэ. Арга ядсан үед шанага усаар гал унтрааж ч чадна. Надад чадахгүй зүйл гэж ер нь байхгүй. Ямар сайндаа л архи, тамхитай холбоотой хуулиудыг арай єєрчилж бас чадаж л байна.

 

 

УИХ-ын гишvvн, Монгол Улсын сайд С.Баярцогт



Наснаасаа залуу харагддаг намайг олон хүн гоочлох юм. Єєрсдєє сайн анзаарч чадвал нууц жор болсон массажыг маань дууриаж хийгээд, сураад авна биз. Улстєр гэж явсаар удахгүй үрчлээ суучихаж магадгүй нь. Зав гарахгүй байгаа юм чинь, чуулганы завсраар ч болтугай ингээд сууж байя.

 

 

 

УИХ-ын гишvvн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон



Хоёр намын тохироогоор энэ насандаа давхар дээл углаад авлаа. Нэгэнт даалгасан ажлыг нэр тєртэйхэн хийчихье. Буу, шийдэм агссан хэдэн цэргийнхнийхээ гол хэдэн зэвсгийн нэрийг болтугай цээжлээд хоцорно оо, энэ удаа.

 

 

УИХ-ын гишvvн Ж.Эрдэнэбат



Уг нь С.Баярцогттой сонгуулийн үеэр єрсєлдєж явдагсан.
Сэлэнгээс олон ихэр хүүхэд тєрсєн залуухан ээжийг эргээд сэтгэл сайтайгаа гайхуулчихъя гэтэл єрсєлдєгч маань ирчихсэн байх гэж. За дүүрсэн хэрэг, хамтдаа л патериаа татуулахаас.

 

 

УИХ-ын гишvvн Х.Болорчулуун



Сонгуулийн буухиагаа далдханаар ч болов эхлүүлэхгүй бол манай хэдэн дорнодчууд яаж ч мэдэхээр байгаа бололтой. Ядахад Халхгол сумынхнаас болоод гайгүй нэр хүнд маань навс уналаа. Энэ удаа ядаж ихрүүдийнхээ гэр бүлд хэдэн байшин єгчихвєл дараагийн удаа манийхаа нэрийг дугуйлчих байх гэж горьдож байсан нь дээр болох нь.

 

 

УИХ-ын гишvvн Ж.Батзандан



Сүхбаатар аймгийнхны шинэ жилд ирсэнийх сонгогдсон гишүүн М.Зоригтыг нь дуурайгаад охид, залуустай нь патериа татуулчихъя. Одоо л ингэхгүй бол хэзээ дуурайх вэ. Ямар түүнтэй адил дандаа л аппарат чирээд явалтай биш дээ.

 

 

УИХ-ын гишvvн Г.Уянга


 

 

Эх хүн болсных энэ хүүхдээрээ ч болтугай олны талархалыг хүлээх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн удаа “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон муу ажиллалаа гэд манийгаа жийчихэж магадгүй. Эх хүүхдийн тодотголтой зургаа тавьж байгаад энэ тєрлийн холбоо байгуулаад буцаад дараагийн парламентдаа залрах сууриа тавихгүй бол оройтож мэдэх янзтай.

 

 

УИХ-ын гишvvн С.Одонтуяа



Парламентад багтаж чадсан юм чинь хил манаж үзэхэд юу нь болохгүй гэж. Бүсгүй хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй хойно бүгдийг амжуулж, зохицуулж хийж л таарна. Харин удаан ингэж зогсвол хєл ядарч мэдэхээр юм байна. Чуулганы танхимд бол харин сууж байдаг нь тухтай юм байна.

 

 

 

УИХ-ын гишvvн Я.Содбаатар



УИХ-ын гишүүн гээд зах, худалдааны тєвүүдээр явахаар энэ нєхєд нь танихгүй эвгүй байдалд оруулаад байх юм. Ганц удаа сонгогдсон болохоор гайхаад таниж ядаад байна уу даа. Хаянхярваа гишүүн шиг улирч сонгогдсонсон бол эд нар намайг таних л байсан даа, уг нь.

 

 

 

УИХ-ын гишvvн С.Дэмбэрэл



Монголын бараг бүхий л аж ахуйн нэгжийг багтаадаг МҮХАVТ-ийг удирдаж явсан хүн байна даа. Ганц удаа ч болов гадны “ногоон”-оор гангарчихъя. Угаасаа долларын үнэ нь ч хаданд гарчихлаа. Урьтаад шалавхан гайхуулаад авъя. Эдийн засаг их хямарвал зарж, үрсэн ч яах вэ.

 

 

УИХ-ын гишvvн Б.Наранхvv



Зун, намрын налгар цагаар зугаацаж бараг амжсангүй. Нутаг орноосоо дахин сонгогдохын тулд наадам, даншигт бэлтгээд завгүй явлаа. Дандаа л дундговьчууддаа бэлэг єгєєд яах вэ.
Биднийг баясгасан юм чинь Сэлэнгийн бєхийг мялаачихъя.

 


Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Elbegdorjiin xarts unexeer galzuu xun shig
2019-05-15
Зочин:
huzuugui hulgaich aa ch duugarch chadahgui bj nuur ni chinereed yu hiij suugaan be zailuul da alia salbadai am barigch ats ve
2015-12-21
монголчууд:
Улсын их Алиалагчид,Тэр нэгт хүзүүгүй дутуу төрсөн тагжгар хүүхэн харахаараа сагсуураад хэн гэдгээ мартчихдаг алиа салбадай байна. АН-ын З.Энхболд гацаа тэнэг Батбаяр 2 бондоос шаасан мөнгөөр тансаглаж яваад азаартлаа. За тэгээд Муухайбалаг,Балиаршогт,хүн чулуу Гантөмөр,амьгүй албат Наранхүү гээд амьсгаанууд,оймсонд хавчуулагдаад ороод ирсэн Баянсэлэнгэ гээд мангар гарууд байнаа байна
2015-12-21
Зочин:
L.Gantumur gej dajgui mahan tolgoi baihum ,huurhii
2015-12-21
magsar:
Manai Mongol ulsiin ih huuraliin zarim gushiid tsarialag bie haa saitai avgai huhur huuheduud isaihan humuujiltei undur bolovsoroltoi bayan targan nuuriin byantai..........................Gevch manai gishuud Ulaan luivarchi hulgaich avilgach alban tuchaaliin hurungu mungunuu tuluu uhej hatsan ard tumeniig um chinee bododgui suvdal shulalii tulan berd baigaa um... !!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-12-21