Хүйтний эрч чангарна

img

Маргааш ес эхэлж, хүйтний эрч чангарна гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

 

Энэ сарын 22-нд буюу маргааш баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

 

25-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ