“Оюутолгой”-д Засаг хөндлөнгөөс оролцох хэрэггүй

img

С.Дэмбэрэл, Р.Амаржаргал, А.Бакей нарын УИХ-ын гишүүн Ерөнхий сайдад захидал хүргүүлжээ. Монгол Улсын  нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлж үзсэний үндсэн дээр одоогийн төр засгаас 2016 оны эхний хагас жилд нэн даруй авч зарим санал санаачлагуудыг холбогдох үйл ажиллагаандаа тусгах талаар захидлаар хүргүүлсэн байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодруулсан юм.

 

-Эдийн засгийг идэвхижүүлэхэд ямар санал тусгагдсан бол?

 

-Манай улсад өнөөдөр 2015 оны эхний 11 сарын байдлаар үнийн хуримтлал дотоодын хөрөнгө оруулалтын хэрэглээтэйгээ харьцуулахад  маш доогуур, дандаа унаж байгаа түвшинд байна. Эдийн засаг идэвхжихгүй, худалдан авалт муу, хэрэглээний зах зээл дээрх худалдан авалт муу хийгдэж нэмэгдэхгүй байгаа.  Эдийн засгийг хөдөлгөхийн тулд хүртээмжтэй санхүүжилт буюу хүмүүст хэрэгтэй, боломж олгож байгаа санхүүжилтийг илрүүлэх хэрэгтэй.  Үүнийг яаж ил болгох вэ. Өнөөдөр Төрийн банкийг хувьчлах асуудлыг ярьж байна. Ингэхдээ төр учраас 49 хувийг МХБ-ид жижиг дунд бизнесийнхэнд тэнцүү өгчих. 51 хувь нь төрд байг. Одоо Монгол Улсад ЖДҮ-ийг дэмжих бодлого, сан байгаа. Энэ бүх сангуудийг нэгтгээд ЖДҮ-ийг дэмжих банк руу нэгтгэчих хэрэгтэй. Ингээд ЖДҮ-ийг дэмжих банк байгуулахад Монголын бизнесүүд банктай болж, хувьцаа эзэмших юм байна гэсэн сайн мессэж тарна.  Монголын төр үйлдвэржилтийг дэмжиж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд энэ бүх зүйлийг хийх ёстой. Төр өөрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкаар бус өөрийн банкаар дамжуулах ёстой.  

 

Эдийн засагт өр, зээлийн түвшин нэмэгдэж байна. Энэ бүхнийг хөнгөвчлөх арга хэмжээг хийх ёстой. Өрөөс өр, хүүгээс хүү бодох арга хэмжээг зохицуулах хэрэгтэй. Энэ талаас нь тооцох ёстой.  Мөн алтан аргамжаа буюу ахмад, дунд, залуу үеийн холбоог зохицуулах. Тэтгэвэрт гаргасан хүнээ сүү зөөлгөөд суулгаад байх уу. Бусад улс оронд ахмад экспиртүүд байдаг. Монголын компаниудад бусад орны ахмад экспиртүүд зөвлөгөө өгөөд яваад байна. Манайх дотооддоо Ахмад экспиртүүдийн сан байгуулаад тэтгэвэртээ гарсан   өөрийн туршлага, мэдлэгээ залуу үедээ түгээх боломжтой ахмадуудыг бүртгээд үндэсний хэмжээний систем бий болгох хэрэгтэй. Мөн орлогогүй залуу үедээ Гарааны зээлийн сан гаргах ёстой. Ломбардын үйл ажиллагаа маш сул байна. Хэн нэгний тавьж байгаа үнэт эдлэл алдагдах магадлал өндөр байна.  Ломбардын үйл ажиллагааг СЗХ, Монгол банк бүртгэхгүй, гэхдээ иргэд олноор үйлчлүүлдэг. Гэтэл энэ ломбардын хүү өндөр байгаа. Арилжааны банкны хүүнээс хэд дахин өндөр.  Ломбардад үнэт эдлэлээ тавьсанаар өрхийн өр нэмэгдэж байгаа. Улсын өр л гэж яриад байдаг. Гэтэл өрхийн өр хэр байна. Тиймээс ломбардны хүүд зохицуулалт хийх ёстой.  Хамгийн сүүлд нь уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө яаралтай гарах хэрэгтэй. Оюутолгой гэж яриад суухын оронд уул уурхайн экспортоо яаж хөгжүүлэх вэ гэдэг тактик боловсруул гэсэн.  Энэ саналыг УИХ-ын дарга дэмжиж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  дэмжиж, бидэнтэй уулзахаа илэрхийлсэн.

 

-Энэ саналуудыг хэрэгжүүлснээр үр дүн нь  хэдий хугацаанд гарах бол?

 

-Хэрвээ үүнийг хэрэгжүүлвэл  2016 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг идэвхижих шинж гарч ирнэ.

 

 

-“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн гэрээнд та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-“Оюутолгой” далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Ерөнхий сайд  “Оюутолгой одоо бизнесийн төсөл боллоо гэж.  ганц үнэн үг хэлсэн. “Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд Засаг  хөндлөнгөөс оролцож болохгүй. Төрийн компаниараа дамжуулаад бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа төр хамаагүй оролцохгүй юм. Оюутолгой Монголд ашигтай юу, үгүй юу гэхээсээ илүү хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж хэрэгтэй. Монголд хичнээн ажлын байр бий болох, валютын урсгал ямар байх гэдгийг хяналт хэрэгтэй юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xun:
ene Dembee baij bgad xaaya unen yum xelchix yum daa...ovoo tom bolj bga yum bailgui de...
2015-12-22
zochin:
ta buhen abah yumaa abaad zardagaa zarchihsan uis odoo oroltsood yu hiih be dee. Medeejiin yum yrih yum
2015-12-22
зочин:
Энэ махан толгой Оюутолгой ашиг гэхээсээ хөрөнгө оруулалтын үр өгөж ч гэх шиг хогийн юм яриад сууж байдаг. Хөрөнгө оруулалтын өгөөж чинь наад канадууын асуудал , эрдэс баялагаа ухуулаад 5 хувийг нь аваад явдаг новш, тэнэг лалаас долоон доор хулгайч
2015-12-22
Зочин:
Оюу толгой угаасаа манай улсад ашиггуй юуч орж ирэхгуй та нар эрдэнэс от , эрдэнэс тт -g захирал тэнд ажиллаж удирдах зэвлэлд байдаг манай сайд дарга нар их гишууд ямар цалин авч байгааг мэдэх юм бол шууд ухаан алдаж унана ард тумэнд ямарч орлого олдохгуй
2015-12-21
Дорлиг:
Хажуу айл найз нар зээлэхгуй болохоор хэнээс зээл авах вэ? Банк санхууг хэн оролдоод байгаа тэр газар улс суйрдэг гэж том эдийн засагчид хэлээд байна
2015-12-21
Дорлиг:
Хажуу айл найз нар зээлэхгуй болохоор хэнээс зээл авах вэ? Банк санхууг хэн оролдоод байгаа тэр газар улс суйрдэг гэж том эдийн засагчид хэлээд байна
2015-12-21
Дулам:
Бидний шутээд байдаг америкт ломбард газар болгонд байдаг юм манайд болохгуй байгаа бол зээл авахгуйл байвал бугд дампуураад алга болдог энэ нь мунхаг бидний ойлголтоор зах зээлийн жам юмаа
2015-12-21
Зочин:
Дэмбэрэл гуй ломбардаар уйлчлуулээл юмаа хаЯсан юм байна гэд ойлгогдож байна тэр бичил бизнесийг эмээ нар эсвэл бур залуучууд хийдэг юм байналээ тэгээд явж л байг
2015-12-21
Зочин:
Засгаас бизнесд оролцохгуй гэж яриад байдаг хун одоо болохоор банкны хууг багасгах гэнээ энэ мулгуу хун банк санхуугээр оролдоод эхэллээ
2015-12-21
Зочин:
Энэ нэг махан толгой юу юу гэнээ юмаа олж ярих хэрэгтэй жижиг жижиг юм яриад том том луйвар хор найруулаад явж байдаг гэнэлээ
2015-12-21
zochin:
bussinessig bussinessixen xuuliaar yavulax xeregtee ene chin nomtoi juramtai ed manaxin shig barag orznii jijuur xurtel uls tur yaridag OT,TT geed l orilood bosood irne...
2015-12-21
ард:
толгой нь эргэцэн гар вэ
2015-12-21