Ипотекийн зээлээр сонордуулга тараажээ

ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод байгаа. Тэгвэл ҮХЦ-ийн шийдвэрийг эсэргүүцсэн “Шинэ хөдөлгөөн” байгуулагджээ. Тус хөдөлгөөнийхөн “Иргэдийн сонордуулга”-ыг гарган нийслэлийн хэмжээнд тараажээ. Уг сонордуулгад “Аливаа үл хөдлөх хөрөнгө зээлжих зэрэглэлтэй байж үнэ цэнэтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ зээлжих зэрэглэлийг үгүй болголоо. Үүнээс гадна хашааны газраа барьцаалан банкнаас зээл авч хаус хотхон босгоё, барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүллийг ҮХЦ-ийнхэн гаргасан шийдвэрээрээ цэг тавьж, бүхнийг зогсоолоо” гэжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ