Явган зорчигчдыг дайрч гэмтээжээ

АНУ-ын Лас Вегас хотноо 1.19 цагийн орчимд аймшигтай осол гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. 1996 онд үйлдвэрлэсэн “Oldsmobile” маркийн суудлын тэрэг замаар гарч байсан явган зорчигчдыг дайрч, гэмтээжээ. Цагдаагийн газраас “Нэг хүн амиа алдаж, 36 хүн гэмтсэн” гэж мэдэгджээ. Гэмтсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ.
Гэрчүүд “Машин явган зорчигчдыг дайрсныхаа дараа ойр хавийн хүмүүсийг дайрч, гэмтээхийг санаархсан. Жолооч эмэгтэй хүмүүсийг дайрч байхдаа огтхон ч айсан шинжгүй, тайван харагдаж байсан” гэсэн байна.
Цагдаагийн ахмад Петер Боффелли “Жолоочийг барьсан. Одоогоор жолоочийг явган зорчигчид руу санаатай халдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ