НИТХ-ын тогтоолын төслийг ШӨХТГ дэмжсэнгүй

Нийслэлээс зөвшөөрөлгүй газар байрлуулсан тээврийн хэрэгслийг зөөх болон түр саатуулах байрны төлбөрийг тогтоож, НИТХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Ингэхдээ суудлын машиныг 60 000, ачааны машиныг 90 000 төгрөгөөр зөөнө. Харин түр саатуулах байр нь нэг хоногийн 3000-20 000 төгрөгийн төлбөртэй байхаар тооцож, тогтоолын төсөл боловсруулжээ. Энэхүү төсөлдөө санал авахаар ШӨХТГ руу хүргүүлсэн байна.
Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр "Автомашин зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны төлбөр хураамжийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхой бус, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байгаа тул НИТХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй байна" гэсэн хариуг өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ