Өрхийн эмнэлгийн хуучин барилгуудыг хувьчилжээ

img

Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд боллоо. Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Ш.Төмөрбаатар болон комиссын гишүүд оролцов. Уг хуралдаанаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын, хувьчлалын асуудлыг хэлэлцсэнээс гадна энэ онд хувьчлагдсан 5 обьектын хувьчлалын тайланг танилцууллаа.

 

Нийслэлийн өмч хувьчлалын комиссын гишүүд хувьчлалын тухай тайланг танилцуулж, батлууллаа. Энэ онд доорхи таван обьектыг хувьчилжээ.

 

  1. Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Хандгайтын “Цэнгэг агаар” сувиллын барилга /Дуудлага худалдааны анхны үнэ 92 сая төгрөг. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар иргэн С.Цогтсайхан дээд үнэ болох 124 сая төгрөгийг санал болгосноор 252.7 м2 талбайтай барилгыг хувьчлан авахаар болсон/
  2. Хан-Уул дүүргийн 1-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Дуудлага худалдааны анхны үнэ 150 сая. Есдүгээр сарын 3-ны өдрийн дуудлага худалдаанд 8 хүн оролцсоноос дээд үнийг иргэн Г.Аюушжав санал болгож 265 сая төгрөгөөр обьектыг худалдан авахаар болж төлбөрийг бүрэн төлсөн байна/
  3. Хан-Уул дүүргийн 2-р хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Дуудлага худалдааны анхны үнэ 159 сая. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар 325 сая төгрөгөөр иргэн Ч.Насанжаргал хувьчлахаар болж, хуулийн хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн байна/
  4. Чингэлтэй дүүргийн 6-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Анхны үнэ 165 сая төгрөг. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар иргэн Н.Баянсайхан 529 сая төгрөгийн үнийн саналыг хэлж, хувьчилж авахаар болжээ/
  5. Сүхбаатар дүүргийн 3-р хороо 24-р байрны 1 давхрын “цамхаг 24” СӨХ-ийн эзэмшиж байсан байр /Анхны үнэ 105 сая төгрөг. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар иргэн Ж.Пүрэвцэрэн 155 сая төгрөгөөр худалдан авахаар болж төлбөрийг бүрэн төлжээ/

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GAY:
BauAN.UMAA.ENE.IX.MONGO.UAJ.OLDOG.BOLOO.
2015-12-21
Зочин:
Ан-ынхан баахан байртай болж дээ.хувьчлал нэрийн дор хот дотор газар аваад л.дуудлага нэрийн дор баахан омч завшиж дээ
2015-12-21
1:
сүхбаатар дүүргийн хуучин барилга хэзээ хувьчлагдах вэ эсвэл чулуудай ба түүний нөхөд хувьчлаад авсан уу
2015-12-21
Зочин:
МЙЙНЙГ БАТҮҮЛИЙН АЖИЛ
2015-12-21
Зочин:
МЙЙНЙГ БАТҮҮЛИЙН АЖИЛ
2015-12-21