Христийн шашинтнуудыг хороожээ

img

Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл Сомалийн хилийн Эль Валк тосгоны ойролцоо христийн шашинтнуудын зорчиж явсан автобусанд халдлага үйлдсэн байна. “Халдлагаар хоёр хүн амиа алдсан” гэж Кенийн “EI” агентлаг мэдээлжээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд бусад зорчигчийг аварч чадсан гэнэ. “Автобусанд христийн шашинтнууд зорчиж явсан гэдгийг цөөн тооны хүмүүс мэдэж байсан. Хэн нэгэн хэт даврагчдад мэдээлэл дамжуулсан байх” хэмээн Цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Тус бүлэглэл ихэвчлэн Сомали улсын хилийн ойролцоо халдлага үйлддэг юм. Энэ онд гэхэд 100 гаруй удаа халдлага үйлдэж, олон хүний аминд хүрчээ.

 

Хэт даврагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Кенийн нийслэл Найроби хотноо байрлах “Garissa University” коллежийг барьцаалж, 148 хүний аминд хүрсэн юм. Тэд оюутнуудаас коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй байвал шууд буудаж байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
niigmiin hog shaarnuud. zalhuu,ajilgui,tolgoi hooson iim huvalznuud shu de er n. zugeer l gazriin horsnoos archih heregtei.gehdee uneheer diildeggui yum uu geheer ugui,zoriud neg iim heseg nohdiig bailgaad baih shig bgan
2015-12-22
Зочин:
Teneg yumnuud yaduugaa medehgui bur soliorch uhiima. Gazartai ni archaad haychmaar garuud u gui yu.
2015-12-22