Чингисийн дүртэй үнсний савыг худалдахыг хориглолоо

Чингис хааны дүр бүхий үнсний сав худалдаж буй мэдээлэл цахим ертөнцөөс багагүй шүүмжлэл хүртсэн. Энэ мэдээллийн мөрөөр ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд болон тус газрын улсын байцаагч нар ажиллаж, зохих арга хэмжээг авчээ.
ШӨХТГ-ынхан Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний сав худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж, улсын байцаагчийн албан шаардлага өгч, худалдаанд гаргахыг хориглосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ