С.Ганбаатар: Нүүрсний шороог үнэлж Л.Гансүхийг яллаж байгаа

Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр Л.Гансүх 4.6 жил хоригдохоор болов. Шүүх хуралд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар ажиглагчаар оролцсон юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Би Дархан-Уул аймгаас сонгогдож байсан. Хэдий надтай өрсөлдөж байсан ч Л.Гансүх нарын гурван хүний хэрэгт шүүх шударга, хараат бус байдалтай ажиллаасай гэж хүсч ирлээ. Шүүх хурлыг тав хоногийн турш Монголын ард түмэн харсан. Нүүрсний нунтаг, хог шороог нь үнэлээд Л.Гансүхийг шоронд хийгээд байгаа. Би шударга ёсны төлөө тэмцдэг. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй. Шүүх намын бүлэглэлийн толгой дээр зайдалж суусан хэдэн луйварчдын дохиур битгий байгаасай. Амташсан эмгэн алиманд хахдаг гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг үүднээс байр сууриа илэрхийлж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ