Хар хайрцагны мэдээллийг тайлах боломжгүй

img

Туркийн сөнөөгч онгоцны дайралтад өртөж Сирид сүйрсэн Оросын байлдааны “Су 24” онгоцны хар хайрцгийн мэдээллийг тайлах боломжгүй хэмээн “www.obozrevatel.com” мэдээллээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний нислэгийн аюулгүй байдал хариуцсан дэслэгч генерал Сергей Байнетов “Су 24 онгоцны хар хайрцаг их гэмтсэн учир мэдээллийг тайлах боломжгүй байна. Хар хайрцгийн 16 микросхемтэй чипийн 13 нь устсан. Үлдсэн гурван нь их гэмтэлтэй байгааг тогтоосон. Шинжээчид бүхий л хүчээ дайчилж буй ч мэдээллийг тайлах боломжгүй гэх дүгнэлтийг гаргаад байна” гэж хэлжээ.

 

Оросын шинжээчид өнгөрсөн баасан гаригт онгоцны хар хайрцгийг задалж, мэдээллийг тайлах гэж оролдсон юм. Энэхүү үйл явцыг “Россия 24” телевиз шууд дамжуулсан билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллийг тайлах ажилд Британийн шинжээчдээс туслалцаа хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Orosoodyn hiisen har hairtsag ch dee. Iim l yum bna daa
2015-12-23
Зочин:
Энэ дэлхийд Турк, еврей нарыг тоож үздэг үндэстэн гэж үгүй. Америк бол үндэстэн биш. Булаан эзлэгч луйварчингуудын цуглуулга. Яахав энэ удаа европын ху жаа Турк азтай байлаа
2015-12-23
Зочин:
гаднаас мэргэжилтэн авч байна гээд л дэлхийн хэвлэлийн анхааралд зориуд ороод байсан одоо болхоор бид нар дачахгүй нь ээ гээд л ямар арга хэрэглэх гээд л нохойтоод байна даа энэ оросууд
2015-12-23
Зочин:
Хар хайрцагч цагаа болохоор хулхидах юм аа. Тиймээс энэ хорвоод үнэн шудрага байдал оршин тогтнох үнэхээр хэцүү юм байна.
2015-12-23