Парис: Гэмт этгээдүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

Парисын халдлагатай холбоотой хоёр этгээдийг энэ сарын 19-нд баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Баригдсан этгээдүүд 20 болон 24 настай, Францад төрсөн Сирийн иргэд хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
“Баригдсан этгээдүүд цуврал халдлагад оролцсон. Нэгжлэгийн явцад тэндээс галт зэвсэг зэрэг олдсон” гэж сайд Бернард Казенеуве хэлжээ.
Өнгөрсөн сарын 13-нд болсон цуврал халдлагын үеэр 130 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархтаж, эмнэлгийн тусламж авсан билээ. Парисын долоон газар болсон халдлагад хамгийн багадаа 10 хүнийг оролцсон хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн. Цагдаагийнхан халдлагатай холбоотой таван этгээдийг баривчилж, Парис хотноо шалгаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ