Сая дүрвэгчид орогнол олгожээ
2015-12-23

Иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас эх орноо орхин гарсан дүрвэгсдийн тоо гурван саяд хүрсэн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас мэдэгджээ. Газар дундын тэнгисийг гатлан Европын орнуудад хүрэлцэн ирсэн дүрвэгсдээс ойролцоогоор сая орчимд нь орогнол олгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дүрвэгсдийн ихэнх нь буюу 800 мянган нь Герман улсад хүрэлцэн иржээ. Грек 4100 дүрвэгч хүлээн авсан бол Канад, Турк болон Австри улс 100 мянган дүрвэгч хүлээн авч, орогнол олгожээ.

 

Германы удирдлагууд Сири болон Иракийн цагаачдыг хүлээн авахын тулд  Афганистаны цагаачдыг нутаг буцаах шийдвэр гаргаад байгаа юм. 15 хоногийн хугацаанд бичиг баримтын зөрчилтэй Афганистаны 20 иргэнийг нутаг буцаажээ. Өнгөрсөн долоо хоногт Канад улс 165 дүрвэгч хүлээн авсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 3500 дүрвэгчид орогнол олгохоо мэдэгдээд байна.

 

“TIME” сэтгүүл “Энэ оны эрхэм”-ээр Германы Канцлер Ангила Меркелийг нэрлэсэн билээ. Канцлерийг дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж, олон мянган иргэнд амьдрах итгэл хайрласан хэмээн саналаа өгсөн иргэд үзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин