ШӨХТГ-ын байцаагчид холбогдох хэргийг хэлэлцэнэ

img

Арилжааны есөн банкны нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг өнөөдөр нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. Уг хэргийг өнгөрөгч 10 дугаар сарын 26-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж шүүхээс банкуудын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэр банкуудын талд гарсан учраас ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд хандсан байна. ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий есөн банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх,  зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлсэн. Харин банкуудын зүгээс ШӨХТГ-ын хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Энэ хэргийг өмнө нь Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий есөн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Гэвч  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай хэмээн үзэж анхан шатны шүүхэд буцаж байсан юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-23