Шэньжэнь: Нуранги дороос нэг эрэгтэйг аварчээ
2015-12-23

БНХАУ-ын Шэньжэнь хотноо энэ амралтын өдөр хөрсний нуралт үүсч, аж үйлдвэрийн 33 барилга нурж, 91 хүн сураггүй алга болжээ. Аврагчид өчигдөр 6.50 цагийн орчимд нэг эрэгтэйн цогцсыг олсон юм. Тэгвэл аврагчид 60 цагийн дараа барилгын нуранги дороос нэг эрэгтэйг эсэн мэнд олсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Аврах албанаас мэдээллээр “Нуранги дороос олдсон залуу 19 настай. Толгой болон нуруундаа гэмтэл авсан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа” гэжээ. Түүнийг орон нутгийн цагаар өчигдөр 19.30 цагт аварчээ.

 

“Байгалийн гамшгийн уршгаар 50 хөлбөмбөгийн талбайтай тэнцүү газар сүйдсэн” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин