Онгоц осолдож, 10 хүн амиа алджээ
2015-12-23

Энэтхэгийн Шинэ Дели хотын “Индра Ганди” олон улсын нисэх буудлын ойролцоо өчигдөр 9.50 цагт жижиг оврын онгоц осолдож, гал гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас 10 хүн амиа алдсан гэнэ. Онгоц Ранча хотноо байрлах цэргийн ангид очихоор төлөвлөж байжээ.

 

“Осолдсон онгоцонд Энэтхэгийн хилийн хамгаалалтын албаны хүмүүс зорчиж явсан” хэмээн тус улсын Тээврийн сайд Махшем Шарма мэдэгджээ. Онгоц нисэх буудлаас хөөрөөд удалгүй хана мөргөж, осолдсон байна.

 

Мөрдөгчид ослын шалтгааныг хөдөлгүүр гацсан хэмээн тайлбарласан аж. Ослын дараа Ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэл илэрхийлж, твиттертээ “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж жиргэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаа байсан Энэтхэгт онгоцны осол болсон тухай мэдээлээд Налайхад МИ8 нисдэг осолдчихоод хүн амьтан гэмтэж бэртчихээд байхад мэдээлдэггүй Монголын сэтгүүлчид ээ гэж...
2015-12-23
Зочин:
Индира Ганди. Индра биш шүү
2015-12-23