Иракийн гоо бүсгүйг заналхийлжээ

img

Ирак улсад 1972 оноос хойш анх удаагаа гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулж, титмийн эзнээ тодруулсан билээ. Тэгвэл титмийн эзэн болсон Шайма Абдельрахманыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл заналхийлж “Тун удахгүй чиний хувь тавилан өөрчлөгдөх болно” гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Хэт даврагчид “Бид Иракийн гоо бүсгүйг байгаа газраас нь хулгайлж, өөрсдийн боолоо болгох болно. Тэмцээн зохион байгуулсан хүмүүс харамсах болно. Бид тус тэмцээнд оролцсон бүх эмэгтэйг хулгайлан дайчидтайгаа гэрлүүлэх болно. Тун удахгүй...” гэж мэдэгджээ.

 

Шайме титмийн эзэн болсныхоо дараа хэт даврагчдын асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай ярилцах санал гаргажээ. Гоо бүсгүй Куркик хотын иргэн бөгөөд тэмцээний дараа хэт даврагчид тус хотноо халдаж, энгийн иргэдийг хохироосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ямар хэцүү юмдээ.дээд цэгтээ хүрсэн мунхгийн туйлууп яаж ч магадгүй дээ.
2015-12-23
Зочин:
Kirkuk hot geech
2015-12-23
Зочин:
yasan ch hetsyy ymbedee
2015-12-23
zochin:
yasan h huurhun huuhen,yamar ch muuhai humuus ve dee.
2015-12-23
Зочин:
энэ муу аль багдади удахгүй путин ахад боовоо тасдуулах гэж байж их томорвоо. ха ха ха.
2015-12-23