Иргэн та 100 саяыг хожих боломжоо алдав аа

img

Иргэн, ААН-д албан бус баримт өгч хохироосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас баталж бизнес эрхэлж буй баялаг бүтээгчиддээ санхүү бүртгэл тооцоогоо цэгцлэх, нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил болгох боломжийг олгосон.

 

Үүний араас татварын олон олон хуульд өөрчлөлт шинэчлэлт хийх ажлууд ид өрнөж байгаа ба үүн дотор онцлон анхаарах нэг хууль бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Тус хуулинд заавал анхааран үзэх гол заалтуудын нэг бол яах аргагүй иргэдэд хуулийн дагуу татварын буцаан олголтыг өгөх заалт юм. Юу гэсэн үг вэ гэхээр хэрэв та бизнес болон худалдаа наймаа эрхэлж байгаа бол иргэнд НӨАТ-ын буцаалттай баримтыг зайлшгүй өгөх хуулийн үүрэгтэй бөгөөд хэрэвзээ худалдан авагч, үйлчлүүлэгчиддээ баримт өгөөгүй,  албан бус, гараар бичсэн баримт өгсөн тохиолдолд хуульд заасан шийтгэл хүлээгдэхээр байгаа нь юм.

 

Тухайлсан заалтуудыг харвал:

18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:

18.1.8.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх;

/Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар “кассын машин” гэсний дараа “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” гэж нэмэлт оруулсан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө:

74.5.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;

74.5.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар.

 

Эндээс үзэхэд худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН нь хуулийн өмнө хүлээсэн баримт хэвлэх үүргээ биелүүлэхгүй бол их хэмжээний торгууль төлөх нь.

 

Ийм нөхцөл байдлаас урдчилан сэргийлэхийг тулд ААН-үүд Татварын ерөнхий газрын ebarimt.mn цахим сайтруу орж иргэдэд албан баримт өгөх тогтолцоогоо эзэмших үүрэгтэй болж байна. Татварын ерөнхий газрын хийж буй ажлуудыг тандахад иргэдийн гомдол саналыг хүлээн авах 1800-1288 тусгай дугаар ажиллуулан иргэдийн гомдлыг хүлээн авч гомдолын дагуу хууль биелүүлэхийг шаардах  нь тодорхой байна.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Tatvar mundsan bish.
2015-12-25
Зочин:
Ene neg demii yum gargachihiin
2015-12-25
Зочин:
sain tailbarlahgui bol oilgohguin eeeeeeeeeeeeeeeeeee
2015-12-24
Зочин:
noat toldog gazruudl barimt ogno bizdee tolsdgui gazruud bol demiiihsdeeeeeee
2015-12-24
Зочин:
Наадахаас чинь гадна бух дэлгууруудээр зарагдаж байгаа талх хуртэл нийслэлийн татвар гэж 1 нэмж зарж байгаашдээ. Уг нь нийслэлийн татварт зевхен АРХИТАМХИНЫ татвар лавах юм яриад байсан чинь Цагаан толгойт зенег Батуулийн нийслэлийн татварт та бидний ерген хэрэглээний ч гэх юм уу хунсний бух л бараа 1 татвартай болчихсон цохиж явах шиг байнадаа хе. Та 1 -ийн татвар телехгуй гэвэл нийслэлээс еер газарт л амьдрах болоод байгаа юмаадаа янз нь!
2015-12-24
Werty:
Zov bailgui yahavdee, not gui uneer zaraad notoo nimchen
2015-12-24
Зочин:
tomhon gazruud buh zardlaa nemeed zarj bgaa baraan deeree ahiad noat geed 10 huvi avaad bna ene zovuu medeh hun bval heleed ogoochee
2015-12-24
Werty:
Zov bailgui yahavdee, not gui uneer zaraad notoo nimchen