Оросын газрын тосны магнат асан Михаил Ходорковский өчигдөр “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин амьдралыг нь сүйрүүлсэн хэмээн буруутгаж, түүний улс төрийн бодлогыг нь эсэргүүцсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ходорковский “Би цаашид Орост амьдрах боломжгүй болсон. Тиймээс би Британи улсаас орогнол хүсч байна. Миний саналыг тус улсын удирдлагууд нааштай хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Путин намайг дагаж, мөрддөг. Би түүний мөрдлөгө мөшлөгөөс гарахын тулд Британиас орогнол хүсч байна” гэж хэлжээ.
“ЮКОС” компанийн захирал асан Ходорковский 10 жил хоригдсоны эцэст өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ. Шүүхээс 2003 оны долоодугаар сард түүнийг татвараас зайлсхийлсэн, мөнгө угаасан хэмээн буруутгаж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тэрбээр суллагдсан даруйдаа Герман руу явсан бөгөөд одоогоор Швейцарь улсад амьдарч байна.
Б.Дэлгэрцэцэг