Худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авна

img

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долоодугаар сарын 9-ны өдөр УИХ-аар баталсан. Уг хууль мөрдөгдөж эхлэхэд 7 хоногийн хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хуралд Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нар оролцов.

 

НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч нь албан татвар төлөгчийн  хийсэн төлбөр тооцооны мэдээллийг нэг бүрчлэн хэрэглэгчийн системд бүртгэх, бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээх, бараа бүтээгдэхүүн борлуулах бүрт төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг.

 

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагууд иргэдийн худалдан авалт бүрт татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт олгох ёстой болж байна. Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулах программыг бараа үйлчилгээний онцлог тус бүрт тохируулан бэлэн болгожээ. Уг программыг аж ахуй нэгжүүд кассын машинд суулгах эсвэл ebarimt.mn цахим хуудсаар дамжуулан өөрт тохирох хувилбараар ашиглах боломжтой юм байна.

 

Ингэснээр иргэн худалдан авалтын баримтаа цуглуулан цахим төлбөрийн системд бүртгүүлж, худалдан авалтынхаа 2 хувийг жилдээ нэг удаа буцаан авах эрхтэй болж байгаа юм. Мөн 22 тэрбум хүртэлх шагналын сантай сугалаанд оролцох боломжтой болох аж.

 

Баримт олгоогүй аж ахуй нэгжийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэж байхыг хэвлэлийн хурлаар дамжуулан иргэдэд мэдээллэв. Иргэдийн гомдлын дагуу дээр дурьдагдсан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан хувь хүн, хуулийн этгээдэд татварын албанаас шалгалт хийж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллана гэдгээ төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байв.

 

Мөн иргэд сугалаа урамшуулалдаа хэрхэн хамрагдах, баримтаа өөрийн нэр дээр хэрхэн бүртгүүлэх болон НӨАТ-ын шинэ хуулийн талаарх мэдээллийг авч болох ebarimt.mn цахим хуудас албан ёсоор нээгдсэнийг мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
супермаркетын кассууд ийм шинэчлэлээ хийсэн юмуууу???
2015-12-28
zochin:
zah deer naimaa hiideg humuus yaj nuatiin barimt uguh ve
2015-12-26
sdf:
yaj tatvaraar daramtalj mungu salgahuu geed booj uhlee l de. uursduu baahan idej uugaad uldseniin tatvar tulugch naraas shahaj gargah arga zam yumuu da tegj oilgogdood bn do. yag heregjvel yumnii une bas l usuh bolno
2015-12-25
зочин:
Жижиг худалдаа эрхлэгчдийг шахаж эхэллээ, НӨАТ хэрэгтэй, гэхдээ энэ хямралтай үед болохгүй л дээ, өшөө олон жижиг бизнес эрхлэгчид ажилгүй болох байх даа,
2015-12-25