Халдлага үйлдэхээс нь өмнө устгажээ

img

Израйлийн Хеброн хотноо байрлах цэргийн ангид халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гурван этгээдийг устгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлага үйлдэгчид Палестины иргэд байсан хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Тэдний сууж явсан автомашинаас тэсрэх бөмбөг болон галт зэвсэг олсон гэнэ. Тэд эртнээс дээрх цэргийн баазад халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг мөрдлөгийн явцад тогтоожээ.

 

Гэмт этгээдүүд Хеброн хотын “Луим” гэх цэргийн ангийн шалган нэвтрүүлэхийн ойролцоо халдлага үйлдэх гэж байхдаа илчлэгдсэн байна. Тэд зэргэлдээ байсан машинаа мөргөж, тус бааз руу нэвтрэхийг санаархсан аж. Хамгаалагчид аргагүйн эрхэнд халдлага үйлдэгчдийг буудаж, аюулгүй болгосон гэнэ. Гэмт этгээдүүд дөрвүүлээ байсан бөгөөд нэг этгээдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ