Гандигийн гар бичмэлийг бэлэглэжээ

img

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо төрийн айлчлал хийлээ. Тэрбээр нийслэл хотноо зохион байгуулагдсан хоёр улсын Саммитын чуулга уулзалтад оролцож, Оросын Батлан хамгаалахын удирдлагуудтай биечлэн уулзжээ.

 

Моди өчигдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, бэлэг авсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Путин хүндэт зочиндоо XVIII зууны Нажафи овгийнхны ашигладаг байсан сэлэм болон хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Гандигийн өөрийн гараар бичиж, тэмдэглэсэн “Бапу” гэх өдрийн тэмдэглэлийг дурсгаж “Энэхүү тэмдэглэл одоо жинхэнэ эзэддээ очих цаг нь болсон” хэмээн мэдэгджээ.

 

Ерөнхий сайд өөрийн твиттертээ Путинээс авсан бэлгийнхээ зургийг нийтэлж “Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн бэлэг байлаа. Гайхалтай. Оросын ард түмэнд баярлалаа” гэж жиргэсэн байна. Түүний айчлалын гол зорилго бол Оросоос хямдхан нисдэг тэрэг зэвсэг худалдан авах юм.

 

Эх сурвалжууд “Энэтхэг улс Оросоос нэг ширхэг атомын шумбагч онгоц түрээслэх, “С-400” төхөөрөмж, 200 ширхэг “Ка-226Т” онгоц худалдан авахаар гэрээ байгуулсан” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ