Япон сэтгүүлчийг барьцаалжээ

img

Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй алан хядах “Жебхат ан-нусра” бүлэглэл Японы иргэн, сэтгүүлч Зюмпэй Ясуда гэгчийг өнгөрсөн долоодугаар сард барьцаалсан тухай “Хил хязгаагүй сурвалжлагчид” байгууллагаас мэдээллээ. Энэхүү мэдээллийг Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида баталсан байна. Тэрбээр өчигдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Бид “Жебхат ан-нусра” бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутагт мэдээлэл цуглуулах, иргэнийхээ амийг аврах бүхий л бололцоогоо ашиглаж байгаа. Бид иргэнээ аврах арга хайж байна. Эхний ээлжинд барьцаалагдсан гэгдээд буй сэтгүүлчтэй холбоо тогтоохоор зэхэж байгаа” гэж хэлжээ.

 

Тус алан хядах бүлэглэл сэтгүүлчийг мөнгөөр солилцох санал гаргасан гэнэ. Японы тал энэхүү саналаас татгалзвал түүнийг цаазлах эсвэл өөр зэвсэгт бүлэглэлд худалдаалахаа мэдэгдсэн байна.

 

Иракийн хэт даврагч  “Халифын вант улс” бүлэглэл энэ оны нэгдүгээр сард Японы хоёр иргэний аминд хүрсэн билээ. Хэт даврагчид Японы Засгийн газраас барьцааны иргэн тус бүрийн төлөө 100 сая ам.доллар нэхэмжилсэн ч энэхүү саналаас Ерөнхий сайд Шинзо Абе дээрх саналаас татгалзсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харин тэх:
гуйгаад үзээч
2015-12-25
ЗОЧИН:
УИХ-ЫН 76 БАРЬЦААНД АВДАГГҮЙ ЮМ БАЙХДАА.
2015-12-25
харин тэх:
гуйгаад үзээч