Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 601 мянган хүүхэд мөнгөө тасралтгүй авна

img

 

Хүүхдэд сар бүр ол­годог 20 мянган төг­рөгийг 2016 оны улсын төс­вийг батлахдаа заримд нь өгөхгүйгээр шийд­вэрлэсэн. Энэ нь нэг ч хүнд таалагдаагүй гэдгийг нийгэмд үүссэн бухимдлаас харж болно.

 

Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төсвийг хэмнэх үүднээс өн­гөр­сөн сарын 13-нд УИХ-аас тогтоол гар­гаж, ямар айл өрхийн хүүх­дүүдэд мөнгө олгохыг зааж өгсөн юм. 20 мянгыг олгохын тулд өр­хийн амьжиргааны төв­шингөөс шалтгаална хэмээсэн. Үүний тулд өрхийн амьжиргааны төвшин тодорхойлох судалгааны 1-17-р бүлэгт багтах айл өрхийн хүүхдэд тэтгэмжийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн аж. 

 

Хэрэв өрх гэрийн эзэн, эзэгтэй хоёул ажилтай, цалин хөлсний хэмжээ нь сард сая төгрөгт хүрсэн, унах унаатай бол сар тутам олгох хүүхдийн мөнгөний босго давахгүй нь, түүнчлэн LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцно гэсэн нь хэтэрсэн шалгуур болохыг хэлэх хүн байна. Иймд 2013 онд явуулсан дээрх судалгааг үндэслэх нь буруу гэж байгаа юм.

 

Магадгүй нэн ядуу амьдралтай айлын хүүхдүүд  л төрөөс олгож буй мөнгийг авахаар болоод байгаа нь ард түмнээ хоёр хувааж, талцуулан арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй гэдэг үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаагаа хүмүүс цахим ертөнцөөр илэрхийлсэн нь цөөнгүй. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваанаас тодруулав.

 

-Хүүхдэд сар бүр олгох 20 мянган төгрөгийг амьжиргааны төвшингөөр нь ялгаж олгох тухай ярьсан. Үүний тулд оноос өмнө хороондоо хандах учиртай гэх боловч хороодод ямар ч мэдээлэл алга байгаад иргэд бухимдалтай байна?

 

-Оноос өмнө амжих ёстой гэдэг ташаа мэдээлэл гарч байгааг залруулах хэрэгтэй. 2016 онд хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт багтсан хүүхдэд олгохоор Энэ оны 11 сарын 13-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Үүний тулд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өмнө хэрэгжиж байсан журамд өөрчлөлт оруулах тухай 490 дүгээр тогтоол гарсан. Дээрх тогтоол 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоогоор нэг сая 30 орчим мянган хүүхэд 20 мянган төгрөг авч байна. Тиймээс иргэдэд аль болох түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилж, хүүхдийнхээ мөнгийг тасралтгүй авах боломжийг бүрдүүлэхийн тулд өндөр хүчин чадлаар ажиллаж байна. Учир нь ирэх сарын 20 гэхэд хүүхдийн мөнгө буух ёстой. Тэгэхээр тасалдал үүсгэхгүйн тулд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг баталгаажуулах болно. Өөрөөр хэлбэл, тус санд байгаа мэдээллээ шинээр тодорхойлуулж, үнэлүүлэхийг хүсч байгаа бол харъяа хороондоо хандах хэрэгтэй. Түүнчлэн 2013 оноос хойш төрсөн хүүхдийнхээ мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн сандаа бүртгүүлэх шаардлагатай. Нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Хэрэв хүн өөрөө хүсвэл өрхийн мэдээллийн нэгдсэн сангийнхаа мэдээллийг шалгаж, дахин өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно. Энэ нь нэг удаа хийгээд өнгөрөх ажил биш.

 

-Ер нь өрхийн мэдээллийн санд хэдэн хүүхэд бүртгэлтэй байгаа вэ?

 

-Одоогийн байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд 660 мянган өрхийн 781 орчим мянган хүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс 601 мянга нь 1-17 дугаар бүлэгт байгаа учраас ямар нэг асуудал үүсэхгүй. Мөн 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдийн мэдээллийг хүмүүст чирэгдэл учруулахгүй байх үүднээс тухайн өрхийн мэдээллийн санд автоматаар оруулахаар ажиллаж байна.

 

-Өрхийн нэгдсэн сангийн мэдээллээ өөрчлүүлэх боломжтой юм байна. Мөн шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх шаардлагатай гэлээ. Үүний тулд яах ёстой вэ. Одоогоор хороодод ямар нэг мэдээлэл байхгүй байна шүү дээ?

 

-2013 онд өрхийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэн орон даяар судалгаа явуулж, бүртгэсэн. Ингэхдээ олон улсад хэрэглэдэг орлого орлуулан тооцох аргачлалыг ашигласан. Амьжиргааны төвшинг тодорхойлохын тулд сарын орлогод үндэслэх боломжгүй. Тиймээс орлого орлуулан тооцох арга хэрэглэсэн. Харин тухайн үеийн төвшин нь буурсан эсвэл өссөн эсэхийг тухайн иргэн харъяа хороондоо очиж маягтын дагуу бөглөнө. Ингэснээр дахин үнэлүүлэх боломж бүрдэнэ. Улс орон даяар өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн хэрэгжүүлж эхэлж байна. Цахилгаан бараатай бол хүүхдийн мөнгө олдохгүй нь гэх болгоомжлол бий болчихож. Тэгэхээр тухайн өрхийн хэрэглээнд байгаа эд зүйлс болох цахилгаан барааны талаарх асуулт зөвхөн нэг асуулга нь байгаа юм. Өөр олон асуулга бий. Тиймээс хэт туйлшрах хэрэггүй. Өрхийн мэдээллийн сангийнхаа бүртгэлийг шалган, өөрчлөлт орсон эсэхийг мэдээллийн сандаа оруулах нь зүйтэй.

 

-Одоогоор нэг сая 30 мянган хүүхэд авч байгаа гэлээ. Амьжиргааны төвшингөөр ялгавал хэдэн хүүхэд хамрагдах бол?

 

-Хуучин авч байснаас 140-150 мянган хүүхэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг авахгүй. Үүнээс 40 тэрбум төгрөг хэмнэгдэн, улсын төсөвт орно. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа энэ үед иргэд маань эх оронч үзлээр хандан ойлгоосой гэж бодож байна.

 

-Амьжиргааны төвшингөөр нь ялгах нь тийм ч оновчтой биш гэж байна. Таны бодлоор?

 

-УИХ-аас шийдвэр гаргасан. Гэхдээ хамрагдах хүүхдийн тоог аль болох нэмэхийг бодсон. Тиймээс 1-20 дугаар бүлэгт хамаарах гэснийг УИХ-ын гишүүд ярилцан 1-17 дугаар бүлэгт хамрах хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Амьжиргааны төвшинг бүртгэхдээ төр нь иргэдийнхээ амьдралыг ямар байгааг тодорхойлох. Мөн зорилтот бүлгийн хүмүүсээ тодорхойлох. Түүнчлэн амьжиргааны төвшин буурах эрсдэл бүхий иргэд рүү чиглэх нийгмийн бодлогыг явуулахын тулд өрхийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэсэн. Түүнээс ялгаад байгаа зүйл байхгүй. Халамжийг хэт хавтгайруулж байна гэж шүүмжилдэг. Энэ бүртгэлийг хийснээр оновчтой бодлого явуулахад үр дүнтэй байх юм.

 

 

 

 

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaih ger horooold gert am bul 4 lee amidardag. bi nyalh huhdee haraad ajilgui orloggui tehed manaih 18 bulegt ortson yavj bhiin . iim bhad yaj naad sudalgaand chin itgeh ym be arai ch dee
2015-12-26
Huz:
1-17bulgiinhend huuhdiiiin mungiig 3dahin nemj busad bulgiinhend 20000 uguh yostoi ....hasval ardchimlsan nam ireh songuulid unah ni todorhoi
2015-12-25
Zochin:
Naad hiisen sudalgaa chin shudarga bish bna urh tolgoilson 2 huuhedtei oron bairgui ajilgui tureesiin bairand suuj bhad 20 dugaar buleg genee mongol banknii erunhiilugchtei erunhiilugchtei ene zeregtsej amidarch bgaagaa medle ichih nuurgui bolchihson ardchilsan namiin luivarchid zail zail.
2015-12-25
Зочин:
Жинхэнэ тэнэг санаа байна хүүхдүүдэд өгч байгаа мөнгө юмуу айл өрхөд өгч байгаа мөнгө юмуу учирын олохгүй байна
2015-12-25
иргэд:
АН-ын малнуудад хэлэхэд хүүхдийг ялгаварлан гадуурхаж,алаг үзэж үндсэн хууль зөрчихөө зогсоохыг шаардаж байна.Эс бөгөөс 2016онд турсагыг чинь хуулаад Сүх жанжиныхаа талбайд цусыг чинь холиод өгөх болно шүү.
2015-12-25
Зочин:
Нэг бол бүгдэд нь өг үгүй бол бүр боль тэнэгүүдээ
2015-12-25
Зочин:
Bvrtgeltei esehee yaj medeh ve odoo btol oroogvi bna
2015-12-25
Zochin:
ogt egchihee bolchih, , avch hanadaggui yumnuud, halamjlah tusam davarch baina, heseg tevchij bolohgui yu, uls daaj chadahgui geeduchraa heleed baina sh dee ,MAN ny garaad gadaadaas er taviad ahiad taraana biz,tegeed daraagiin 4 jildee ahiad guilgachlana biz. 20,000 avahgui bol huuhdee tejeej chadahgui bolchih geed baina uu, eh etsegiinkhee uurgiig bieluulj chadahgui ulsaar dandaa daalgasaar muu zan surchee, , tsetserlegiin huuhdiinhee hoolnii mungenii 50-iig eersdee teltsgeegeerei, tuuniigee bas ulsaar daalgaad baigaa biz dee
2015-12-25
eej:
durgui khurchihlee
2015-12-25
Зочин:
yalgavarlaj boolohgui sh de.Tiim yum orhoor ni yavaad avah avahgui sanaliig ni avaad gariin useg zuruulahgui yasiin.Ter ogohgui gesen huuhdiinhee etseg ehiin batalgaa ene ter heregtei bsan yum da.Bolomjtoi ailiin huuhed bolj torood toriin halamjiig hurteh yosgui bolj bn uu.Ene odoo yu batlaad heregjuuleh ged bnaa!
2015-12-25
Зочин:
yostoi teneguud.hunyaj iij bgad tsahilgaan baraatai bolson bj bolno sh .Mon tsahilgaan baraa evderech bolno sh de.odoogiin tsahilgaan baraa 10 honogiin daraa evderhed emzeg buleg ru orchihno.yo yo
2015-12-25
zochin:
хүүхдийг ингэж ялгаварладаг улс манайхаас өөр байдаг юмуу гаргасан хуулиа өөрсдөө зөрчинө төсвийн мөнгөөр гадаад оронд хэрэгтэй хэрэггүй айлчилж баахан хүн дагуулаад явдаг дарга нарт бол хэрэггүй л байх
2015-12-25
Зочин:
бас юун бах гараад ирэвээ.
2015-12-25