Ажил тарлаа, харин автобус...

Би ажлын өрөөндөө ажлынхаа хамгийн ахмад настай хvнтэй хамт суудаг юм. Ах хvv ажлын цагийг яс барина. Яг л хөхөөтэй цаг шиг. Мань эр гадуур хувцасаа аваад гарвал ажлын цаг дуусчээ гэсэн vг ямар ч маргаангvй. Би ч залуу хvний шийр зааж ах хvvгээс заавал сvvлд гарна. Сайндаа ч биш өдөржин ажлаа хийчихээд цаг гаруут сошиал сувгуудаа шалгаж байгаа нь тэр.
Гэтэл юу олж харсан гээч. За боль л доо. Та юу бодоод байгаа юм бэ. Би юу гэж л сонин дээр фэйсбvvкээс цээж нvцгэн царайлаг бvсгvйн зураг харсан тухайгаа бичиж байдаг юм. Солиорсон биш. Наад бодлоо арчиж хая. Харин ойрын хэдэн жил нийслэлд тэр дундаа хотын төвөөс олж хараагvй дvр зураг харагдав. Тодруулбал бидний нэрлэж заншсан мөнгөн завьяагийн баруун дөрвөн зам тийш явдаг автобусны буудал дээр 20, 30 мэдэхгvй ээ аман яриагаар наян хvн зогсож байх юм.
Гайхаад хартал автобус ирэхгvй удсаар миний монголчууд өвлийн хvйтэнд хөгшин залуу, vнэтэй, vнэгvй явдаг автобусны картаа барьсаар мөхөөлдөс болох дөхжээ хөөрхийс. Би гэдэг хvн хувьдаа машингvй хоёр зээрдээрээ таваргаж, ард олонтойгоо автобусаар явдаг тул vvнийг хараад бараг нvдэнд нулимс цийлэгнэчихэв. Автобус олдохгvй нь тодорхой болсон тул нvvр номыг хөсөр хаяж эртхэн гарч биеийн тамир хийхээр шийдэв. Гараад хоёр буудал алхлаа, явахын эцэс алга ажлын шаардлагаар өмсдөг ботинк гээч чинь өвлийн хvйтэнд өмсөөд алхдаг эд биш юм байна. Бараг хөлийн хуруунууд байрандаа байхгvй болчихсон юм шиг санагдаж эхлэв. Улнаас жиндээд бараг оцон шувуу шиг юм явсаар Ленин клубын автобусны буудлыг бараадлаа. Ирээд овоо удчихлаа. Уг нь яг эндээс энэ цагтаа суудгийг минь 20 номертой хөх автобус маань мэднэ дээ. Энэ удаа хойшоо, урагшаа харлаа тэр минь байдаггvй. Зам тvгжрээ юм болов уу гэж өөрийгөө тайвшруулж, 10 минутыг аргаллаа бас л алга. Ямар нэг юм болоогvй байгаа даа гэж санаа зовон өвлийн хvйтэнд дороо хойш, урагш алхах ахуйд бугуйн цагны урт зvv анх харсан байрнаасаа хэдийнэ холдчихож. Халаасандаа таван мянган төгрөг шахсан автобусны картнаас өөр мөнгөгvй хvнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болов. Нэг мэдсэн нөгөө муу ухаалаг утасны маань Зай нь зарцаад унтарчихаж. Би ч яахав вэ утасныхаа ухааныг давах юм биш арай ч хөлдөж хөгөө чирсэнгvй. Алхаж яваад мохож, автобусны буудал дээр ирж зогссоноос хойш аль хэдийнэ 45 минут өнгөрчихөж, ес эхэлсэн өвөл цагт гадаа цаг шахам зогсож хvлээнэ гэдэг давшгvй даваа аж.
Миний хажууд бас л надтай адил хэдэн тийшээ харсан хvмvvс хойш, урагш алхаж, хийх байхаа олж ядан. Зарим нь бvр хэд хэдэн тамхи угсруулаад татаад авна лээ. Хөөрхий хvлээж цөхөөд л тэр биз. Эсвэл хvйтэнд даараад тамхины утаанд дулаацах гэсэн юм уу, бvv мэд. Хэрвээ тэгсэн бол тэр хvний бvтээлч сэтгэхvйг магтан дуулья.
За байз юу билээ. Аа тийм. Өршөөгөөрэй эртээд даарсандаа болоод ингэж орж, гардаг болоод байгаа. Эргээд нөгөө яриандаа орьё. Удаж удаж улаан, ногоон лед гэрлэн хаягтай автобуснууд ар араасаа ирсээр минийх л алга. Хаана л яваа болдоо тэр минь. Хvлээх итгэл “мохож”, тэвчээрийн утас тасарч, хvний автобусанд сууж харъя гэж эрс шийддэгийн даваан дээр миний автобус ирлээ.
Харин цаг гаруй хотын төвд автобус хvлээсэн хvмvvс автобус руу яаж дайрсан гэж санана. Алдарт Брэд Питтийн тоглосон “Дэлхийн дайн” кинон дээрх зомбинууд ханруу авирдаг шиг л vзэгдэл болсон. Ёстой л овсгоотой нь онд ордог гэдэг шиг хvчтэй нь тvрvvлээд гэдэг хууль vйлчлэв. Орсон хойноо ч гэсэн амтлаад лаазалчихсан загас шиг л явсан. Дунд ангийн сурагч байхдаа автобусны чиглэл багатайгаас болоод харихдаа дандаа ийм их хvнтэй автобусанд явдаг байсан дурсамж сэргэснийг эс тооцвол ёстой хvсэх юм биш.
Гэхдээ хамгийн аймар нь хотын төвийн автобусны буудал бvр битvv хvнтэй байсан гээд боддоо. Тэд ч гэсэн надтай адил автобусыг амандаа харааж, аль болох даарахгvйн тулд дороо брек хийсэн гэдэгт би итгэлтэй байна. Цантсан цонхтой автобусаа ингэж удаан хvлээсэн тухайгаа гомдоллосноороо автобус нэмээч ээ, шинэ чиглэл гаргаач ээ гэж хэн нэгнээс хvсээгvй шvv. Зvгээр л энэ хэний гавьяа вэ л гэж асуух гэсэн юм.
Өө уучлаарай, автобус ярьж байснаа мэдэхгvй улс төр ярьж балрах гэж байна.
Аягvй бол та нөхөд намайг улс төр мэдэхгvй байж чацга царайлаад дуугvй явж бай гэх биз. Би дээр хэлсэндээ даарснаас болоод орж, гараад байгаа гэж ингээд дуусгахгvй бол бvр гаран, гаран болох нь байна. Мартахаасаа өмнө автобусаа өмөөрч бичсэн шvлгээ бас сонирхуулья.
Хvний автобус ирээд л байх юм минийх л алга
Хvvхэд, хөгшингvй хошууран суух юм минийх л алга
Хөл гишгэх зайгvй байсан ч хамаагvй ээ би автобусандаа л сууна
Хөөгдөж, туугдаж, буусан ч хамаагvй харих автобусандаа л сууна
Дахиад 20-хон минут гэж би өөрийгөө зоригжуулна
Дvvхэлзээд ирдэгсэн миний автобус гэж горьдлого тээнэ
Дуут дохиогоо хангинуулаад ороод ирлээ
Дугуй нь замдаа хагарч гэнэ чааваас
Тэгээгvй бол давхиад л ирнэ
Тэхийн зогсоол дээр хvлээсэн хэдэн бор хvvхдvvдээ авах гээд хvрээд л ирнэ
Такси барихгvй ээ би автобусандаа сууна
Тасалбар авахгvй картаа уншуулна...
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ