ГХЯ-ны удирдлагуудад сахилгын шийтгэл оноов

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ авчээ.
Тодруулбал Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тэднийг танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн дагуу ийн хариуцлагын арга хэмжээ авчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ