Засгийн шийдвэр ба Эмээлтэд бөөгнөрсөн 500 000 шир

img

 

Засгийн газар 2013, 2014 онуудад арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон.

 

Манай улсын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Жилд дунджаар арьс шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг. Харин энэ хэмжээний арьс ширийг боловсруулахад үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцдэггүй аж. Энэ байдлаас үүдэн  “Эмээлт” захад 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны шир овоорсон байдалтай байна. Эмээлт зах дахь ченжүүдийн хэлж байгаагаар олон жил хураагдсан адууны ширийг давсалж хадгалсан ч өмхийрч, ашиглах боломжгүй болжээ.

 

Харин Засгийн газраас энэ асуудлыг шийдэх нэг удаагийн арга хэмжээ авахаар боллоо. Ирэх оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5 хүртэл нэг сарын хугацаанд адууны ширийг экспортлох шийдвэрийг гаргав.

 

Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995.8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14.4 хувиар өссөн байна. Харин энэ жилийн эцсийн дүнгээр адуун сүрэг 3.2 саяд хүрчээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулбал 298 тоо толгойгоор өссөн үзүүлэлт аж.

 

2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортолж,  эдийн засгийн эргэлтэд оруулж байв. Харин 2014 оны жилийн эцсийн байдлаар 222.8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65.4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна. Энэ нь Засгийн газрын арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоолтой шууд холбоотой. Учир нь манайд жилд бэлтгэгдэж буй 200-300 мянган ширхэг адууны ширийг боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгоход үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс түүхий эдийн зах дээр адууны ширний их хэмжээний бөөгнөрөл үүсээд буй юм.

 

Засгийн газрын энэ тогтоол малчдын орлогын эх үүсвэрийг ч тодорхой хэмжээгээр хаасан. Ийм нөхцөл байдлаас үүдэн Шийдлийн Засгийн газар шийдвэр гаргаж, нэг сарын хугацаанд адууны ширийг экспортлохоор болов. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
Chuud exportond garga tegbel khor n end vldekhgvi .odoo bol bid ugaagaad khor n end vldej bna.bolobsruulj gargakh byryy teneg shiidber blaa gej
2015-12-27
mgl:
Ene ts iin kheldeg zeb bna.khort bodis khrom n chuud tyyl gol ryy ba gazar ruu ordog bi aris shirnii vildberiin khashaand obekttoi blkhoor sain medneeee
2015-12-27
Зочин:
yalnaa yalna,ta l demii yum bichij suunh yum,gui tgeed heden haltar tugrug shand n ugch bval ch yahav dee,naadhaa bichsen blood l suuj bhaas...hehe
2015-12-27
Bold:
Export-d gargah-g horigloson shiidveree buren tsutslahgui bol aris shir- unegui ogoe gsn ch avah hungui bolson. Danhar Erdenebat saidaa!
2015-12-27
Bold:
Export-d gargah-g horigloson shiidveree buren tsutslahgui bol aris shir- unegui ogoe gsn ch avah hungui bolson. Danhar Erdenebat saidaa!
2015-12-27
Зочин:
БҮХ ЮМАА ХАРАМАЛАЖ ХАВ ДАРСААР БАЙГААД ӨӨРТ Ч ХЭРЭГГҮЙ ӨРӨӨЛД Ч ХЭРЭГГҮЙ БОЛГОЖ БАЙСНГААС ГАРГАЖ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. АРЬС, ШИР БОЛ НӨХӨГДДӨГ БАЯЛАГ.
2015-12-26
Боловсруулах үйлдвэртэй болтлоо:
Боловсруулах үйлдвэртэй болтлоо, арьс ширээ гадагшаа гаргаж байгаач. Боловсруулах үйлдвэртэй боллоо. Уучлаарай, манайх экспортоо зогсоолоо, гэхэд юу нь болохгүй байнаа
2015-12-26
зочин:
Амьдрал мэдэхгүй, судалгаа байхгүй, үйлдвэрийнхний аманд багтсан халзан эрдэнбатын гавьяа мөн
2015-12-26
ЗОЧИН:
МОНГОЛ УЛСЫГ 4 ЖИЛ ӨРӨНД БАРИУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛСЭН, МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРУУЛСАН. УЛС ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ 4 ЖИЛ ХУРУУ ХУМСАА ХӨДӨЛГӨӨГҮЙ АРДЧИЛАГЧИД, ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛИАР САНАЛ ТООЛОХ ХАР МАШИНААРАА МЯНГА ЛУЙВАР ХИЙГЭЭД ЯЛЖ ЧАДАХГҮЙ.
2015-12-26
Зочин:
yalnaa yalna,ta l demii yum bichij suunh yum,gui tgeed heden haltar tugrug shand n ugch bval ch yahav dee,naadhaa bichsen blood l suuj bhaas...hehe
Muugii:
Ene neg Ts gene uu erguu dagziin bichij baigaag. Ts gedeg chine muumtei eriig heldegiin shd. Aris shiree uursduu bolovsruulj buh turliin buteegdehuun hiih ni zuv shd. Gol bolovsruulah uildweree barih heregtei. Tegehgui bol bid uurd tuuhii ediin baaz baih bolno
2015-12-26
Ts:
Aris shiriig mongold bolovsruulj hort bodisuudiig gazart shingeej baigal usaa bohirduulah sanaag yaamar teneguudn sanaachlaad baidagiig oilgohgui baina.
2015-12-26
Хийж чаддаг юм байнөөа:
Лобби хийсээр байгаад Монголын түүхий эдийг гаргаж чадах байна шүү Хятадууд. Манай хууль ч Хятадуудын мөнгөний өмнө хүчгүй юм байна даа
2015-12-26
Зочин:
БҮХ ЮМАА ХАРАМАЛАЖ ХАВ ДАРСААР БАЙГААД ӨӨРТ Ч ХЭРЭГГҮЙ ӨРӨӨЛД Ч ХЭРЭГГҮЙ БОЛГОЖ БАЙСНГААС ГАРГАЖ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. АРЬС, ШИР БОЛ НӨХӨГДДӨГ БАЯЛАГ.
зүрх судас:
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах - Тархины судасны хатуурал нарийсал, - Зүрхний судасны хатуурал нарийсал, - Даралт ба хуян, - Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас 96665038 httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2015-12-26
Зочин:
uu manai aris shirniihen NUAT shingeegeed buun bolgood irne huleej bai
2015-12-26