Ерөнхий сайд ослоос амьд үлджээ

img

 

Бенин улсын Ерөнхий сайд Лионель Зинсугийн зорчиж явсан нисдэг тэрэг өчигдөр 19.30 цагийн орчимд осолдсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхий сайдын  зорчиж явсан нисдэг тэрэг Жугу хотноо ослын буулт хийх үедээ, осолджээ.

 

Ослоор хэд хэдэн бэртэж гэмтсэн хэмээн албаныхан мэдээлж буй ч Зинсугийн охин өөрийн твиттертээ "Бенин улсын Ерөнхий сайд ослоор ямар нэгэн шарх аваагүй, эсэн мэнд байгаа. Хэвлэлээр дамжуулж буй шиг онгоцны ослоор амиа алдаагүй” гэж жиргэсэн байна.

 

Өнгөрсөн долоодугаар сард Ерөнхий сайд, ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ.  Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ