Путинтэй хуанли эрэлт ихтэй байжээ

АНУ-д энэ Зул сарын баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зурагтай хуанли эрэлттэй байсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Хуанлийг худалдаанд гаргасан хувь хүн болон компани тодорхойгүй байгаа ч ганцхан өдрийн дотор 12 мянган хувь зарагдсан байна. Хуанлийн нүүр хавтаст загасны уурга барьж буй цээж нүцгэн Путиний зураг нийтлэгдсэн учир худалдан авагчдын анхаарлыг татаж байгаа гэнэ.
Харин хоёр дахь хуудсанд Путиний хар костюм өмссөн зургийг нийтэлж “Орос бүсгүйчүүд надад таалагддаг. Орос бүсгүйчүүд бол шилдэг нь” хэмээн бичжээ. 12 хуудас бүхий тус хуанлийн аравдугаар хуудаст “Дональд бол мундаг залуу. Дараагийн Ерөнхийлөгч энэ залуу л болох ёстой” гэж бичсэн байна.
Трамп өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан Путиний зурагтай календарыг худалдан авснаа мэдэгдэж “Надад энэхүү календарын аравдугаар нүүр таалагдаж байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ