Намын бүлгүүд хуралдана

img

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн ажлын хэсгүүд хуралдаж, хариуцсан асуудлаа хэлэлцэнэ.

 

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдана. 

  •  

Ажлын хэсгийн тухайд:

  • Тариалангийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон холбох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “B” танхимд;

  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “334” тоот өрөөнд хуралдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ