Халуун тогооны хэрэг

img

Эцэг, эх, хэн нэгний анхаарал болгоомж, хариуцлагагүй байдлын уршигаар халуун ус, цай, хоолонд түлэгдсэн бяцхан хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж байна. 
 

Өнгөрөгч бямба гарагт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд оршин суух 11 сартай Х охин ус буцалгагчтай халуун усанд түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

Мөн өдрийн 18:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 1 ой, таван сартай Н охин гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолыг гишгэж унаж зүүн чих, зүүн гар, хөл, цээж нуруу түлэгдэж, гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

Баасан гарагт ч ийм хэрэг гарсан. Сонгинохайрхан дүүргийн Зүүнбаян-Уулын ..... тоотод суух хоёр настай Б хүү 25-ны өдрийн 11:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ унаж түлэгдэн эмчлүүлж байна. Энэ хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Хэн ч гэм хийлгүй, ямар аюул ирэхийг мэдэртлээ бие, ухаан нь бүрэн төлжөөгүй нялх үрс эцэг, эх, асран хамгаалагч эсвэл гэрээ тойрон шулганан тоглож байсан түүнийг харгалзаж байсан хүний анхаарал, болгоомж, хариуцлагагүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Халуун тогоотой хоол, данхтай цай, ус буцалгагч гээд хүүхдэд аюул учруулах бүхнийг түүнээс холдуул. Халуун тогооны хэргээс урьдчилан сэргийл.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ