Эрчим хүчний салбар эмэгтэй гавьяаттай боллоо

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн  дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Эрчим хүчний салбарын анхны эмэгтэй гавьяат тодорлоо.  “ДЦС-3 ТӨХК”-ийн дунд даралтын зуухан цехийн ээлжийн дарга Д.Хишигмааг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” одон медалиар шагналаа. Шагналыг  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Д.Хишигмаа нь “ДЦС-3 ТӨХК”-т машинистаас ээлжийн дарга хүртлээ 34 жил ажиллажээ. Түүний олон жилийн хөдөлмөрийг төр ийн үнэллээ. Шагнал гардан авсны дараа тэрбээр “Монгол Улсын эрчим хүчний гал голомтыг барилцаж яваадаа баяртай байдаг. Зуухан цех гэдэг тэр сайхан галын дөлөөр би амьсгалж, амьдарч явна. Түүгээрээ л бахархдаг" хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нарантуяа:
Үнэхээр гайхалтай.баяр хүргэж сайн сайхныг хүсье.
2015-12-29
Hi:
Ажилд сайн эмэгтэй нудээ олсон шагнал болж
2015-12-29
eba ahad bayr hurgie:
Eba ahad bayr hurgie
2015-12-29
Бямбасайхан:
34 жил ч олон жил боловч богино хугацаанд гавьяа байгуулах хоёр бол өөр ойлголт юм даа. Ухаандаа 50 жил төрийн албанд гай ч үгүй гавяач үгүй зүтгэвэл шууд хөдөлмөрийн баатар юм байна шүүдээ. Тэгэхээр наад цол молоо ажилласан жилээр нь өгдөг болгох хэрэгтэй бусуу
2015-12-29
Мягмарсурэн:
Чин сэтгэлээсээ баяр хургэе Халуун зуухны хажууд 34 жил ажиллана гэдэг хир баргийн хуний бардаг ажил биш Тэр тусмаа эмэгтэй хун Шагнал зохих эзэндээ очих ийм сайхан
2015-12-29
34 Jil:
34 Jil eeljiin ajil ajillahdaa zovhon eeljin ajil hiilee. Ogloo oroi shoniin eeljind tarsaltgui ajillasan ba. Bayar hurgie
2015-12-28
124578996:
Баяр хүргэе. Энэ чин харин харваас нүдээ олсон Төрийн хишиг байна даа.
2015-12-28
ТЭЦ-3:
БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.
2015-12-28