Автомашин шатаж, хүмүүс түлэгджээ

img

Автозасварын газарт автомашин шатаж, хүмүүс түлэгдэж, гэмтсэн хэрэг өнгөрөгч хоногт гарчээ.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто засварын газарт автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд оройн 18:45 цагт иржээ. 

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймэрт иргэн О /28 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар түлэгдсэнийг Яаралтай түргэн тусламжийг эмчид хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ