Б.Пүрэвсайхан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болов

img

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн 5 дахь удаагийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65, аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, “Алдар” спортын хорооны бөх  Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байв.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншин сонордуулсан юм. Уг зарлигт “Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулсугай” гэжээ.

 

Барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян шөвгийн наймд үлдэн барилдсан Улсын начин Сугаржаргал, Улсын начин Баасанхүү, Аймгийн хурц арслан Жаргалбаяр,  Аймгийн хурц арслан Хангай нарт шагнал гардуулав.

 

Барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын заан Ч.Санжаадамбыг амласан бол Улсын арслан Н.Батсуурь Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунан хүч үзсэн юм.

 

Нийт таван удаа зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр нэг удаа түрүүлсэн бол Улсын харцага Б.Пүрэвсайхан ийнхүү хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Монгол бөх doping, шуудагдаж татах, барьц сонгохоос өөр мэхгүй барилдаан хуйвилдаан болж хувирч байна. Энд барилдаж байгаа залуучуудаас ганц нь их спортоор барилддаггүй. Учир нь тэнд допингийн шалгалт маш хатуу. Монгол бөхийг эрс шинэчилж өөрчлөх цаг болжээ, Ерөнхийлөгч өө!!!
2015-12-30
bugd:
Bugd adilhan daa Odoonii buhchuud Mash tom asuudaluud bg shuudagnii 2-taliin heseg mash urgun bolson uya myndas shig nariin gar zuheer bolson geed asuudal ih bg ter bolgon shalgaj gargah bolomjgui bg
2015-12-30
Zochin:
Ene huzuugui hund shagnal garduulah ,hudlaa yrij hoshigruulah, uls ornuudaar tenehees oor ur duntei ajil baidag ymuu orobdmoor ym.
2015-12-30
hi:
haaya NHL-n yoronhiilogchiin tsom shig l bn shuu dee
2015-12-30
Зочин:
ENE HUHER BARAG UURLAJ ZODOLDOJ BAIJL TURUULLEE YMAR MUUHAI HUN BE SANJADMBA SANAANI ZOVOOD HUDELSENGUIEE
2015-12-30
Зочин:
ЭЛБЭГДОРЖ ХОШГИРОХ НЬ Ч АМАРХАН, МОНГОЛЧУУД ХОШГИРУУЛАХ НЬ Ч АМАРХАН.
2015-12-30
Зочин:
за даа сонин санагдчихлаа
2015-12-30
Зочин:
үндэсний бөх гэж мөхөж яваа зүйл байна та нар хараарай хамгийн захын жишээ нь энэ нөхөр санжаадамба 2-ын барилдаан дүрмийн заалтаа уншдаг болов уу засуул хөлийн цэц нар нь олигтой шаардаад барьц авхуулж чадахгүй энэ хэдэн малуудын аясыг хараад л хэзээ барьцаа авах бол гээд л үүрэглэсэн дээлнийхээ хормойндоо орооцолдож өшиглөсөн юмнууд харагдах юм хөгжүүлбэл хөгжүүлсэн шиг хөгжүүлээд чадахгүй бол өвөрмонгол бөх шиг болго
2015-12-30
Зочин:
Муу санаа залиар хол явахгүй ээ.
2015-12-30
Zochin:
Neeh muuhai archaagui sharalhaj barilddag zayagui er baina lee
2015-12-30