837 эмэгтэйг цаазалжээ

Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Иракийн Мосул хотыг өнгөрсөн зургаадугаар сард эзэлж, хяналтаа тогтоосон билээ. Тэгвэл Иракийн Терроризмтэй тэмцэх байгууллагаас мэдээлснээр “Хэт даврагчид Мосул хотыг эзлээд нийт 837 эмэгтэйг цаазалж, аминд хүрсэн” гэсэн байна.
“Хэт даврагчдын гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн 100 орчим нь бие давхар байсан” хэмээн Мосул хотын цагдаагийн дарга, генерал Найнав Занун аль Сабави хэлжээ.
Эмэгтэйчүүдийг “Халифын вант улс” бүлэглэлийн байгуулсан Шариатын шүүхээр оруулсны дараа цаазалсан гэнэ. Амиа алдсан эмэгтэйчүүдийн ихэнх нь төрийн албан хаагч, мужийн зөвлөлийн депутат, өмгөөлөгч, нотариатч, үсчин, тогооч, багш зэрэг мэргэжилтэй байжээ.
Өнгөрсөн баасан гаригт Иракийн армийнхан Рамади хотыг чөлөөлсөн бөгөөд удахгүй Мосул хот руу дайрахаар төлөвлөж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ