Тагнуулчийг хэт даврагчидтай холбоотой гэжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ сарын 3-нд өөрийн твиттер хуудастаа Оросын тагнуулч Магомед Кашев гэх залуугийн аминд хүрч буй бичлэгээ байршуулсан билээ. Хэт даврагчид залууг тагнуулч хэмээн мэдэгдэж, Москвагийн удирдлагуудыг заналхийлсэн юм. Мөн амиа алдсан залуу хүртэл өөрийгөө ОХУ-ын тагнуулын байгууллага буюу “FSB”-ийн ажилтан гэсэн юм.

 

Өнөөдрийг хүртэл Москвагийн удирдлагууд амиа алдсан залууг тагнуулч мөн эсэхийг мэдэгдээгүй байна. Тэгвэл Кашевийн найз Оросын нэгэн телевизэд ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр найзыгаа амиа алдахаасаа өмнө хэт даврагчидтай холбоотой байсан гэж мэдэгдэж “Кашев нэг удаа хэт даврагч болох тухайгаа ярьж байсан. Би их гайхаж байсан. Үнэнийг хэлэхэд, би найзыгаа ямар ажил хийдгийг мэддэггүй. Үнэхээр тагнуулч эсэхийг нь ч мэдэхгүй байна. Яагаад найзыг минь  хөнөөсөн юм бол. Харамсалтай байна” гэж хэлжээ.

 

Орос улс өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн хэт даврагчдад агаараас цохилт өгч эхэлсэн юм. Тагнуулын мэдээллээр хэт даврагчдын эзэмшлийн 5000 гаруй объектийг устгасан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ