Халдлагаас урьдчилан сэргийлж, онц байдал зарлав

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Зул сарын баяраар Европын холбооны орнууд болон ОХУ-д цуврал халдлага үйлдэхээ удаа дараа мэдэгдээд байгаа юм. Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт өөрийн эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүл болон твиттер хуудсаараа дамжуулан “Тун удахгүй бидний эсрэг нэгдсэн орнуудад Парис хотноо болсон шиг цуврал халдлага болж, олон мянган хүн бидний гарт амиа алдах болно” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Австри улс өнөөдрөөс эхлэн террорист халдлагаас урьдчилан сэргийлж, орон даяар онц байдал зарласан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Австрийн 10 мянга гаруй цагдаа хотын төв болон иргэд өргөнөөр үйлчлүүлж буй худалдааны төв, кино театр, соёл амралтын төв, метро, галт тэрэг, автобусны зогсоолуудыг хяналтадаа авчээ. Мөн Батлан хамгаалахын удирдлагууд хотын төвөөр хуягт цэргүүдийг байршуулахаас гадна энгийн хувцастай цагдаа нарын тоог нэмэгдүүлэхээр болсон гэнэ.

 

Хэт даврагчид Герман улсыг заналхийлсний дараа тус улсын Дотоод хэргийн сайд Томас де Мезьер орон даяар хамгаалалтаа сайжруулахыг үүрэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ