Байнгын хороод хуралдаагүй байна

img

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн. Гэвч хурал эхлэх товлосон хугацаанаас хоёр цаг хэтэрсэн хэдий ч байнгын хороод хуралдаагүй байна. Учир нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа аж.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улс нь Бүгд найрамдах Габон улс, Сент Люси улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Камерун улс, Маршаллын Арлуудын Бүгд найрамдах улстай тус бүр дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

 

Харин  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ