Н.Дагвасүрэнгийн цэвэр ялалт оны шилдэг боллоо

Монголын жүдо бөхийн холбоо энэ онд жүдо бөх сонирхогчдынхоо дунд "Best ippon trophy-2015" буюу оны шилдэг цэвэр ялалтыг тодрууллаа. Энэхүү шагналыг анхны цомыг Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн хүртлээ.
Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин Н.Дагвасүрэн энэ онд Гүржийн алдарт бөх 2014 оны дэлхийн аварга А.Чрикишвилиг Тбилист шүтэн бишрэгчдийнх нь өмнө цэвэр ялсан барилдаан хамгийн олон санал авсан бөгөөд жүдо бөхийн мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ авсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ