Б.Батхишигт тусалцгаая

“Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" зааланд болно. “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулж буй юм.
“Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг билээ. Түүнд туслах хандивын аянд жүдо, чөлөөт бөх зэрэг спортын олимп, дэлхийн аваргын медальтнууд нэгдсээр байгаа юм.
Хандивын данс:
"Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
"Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг
"Бид нэг гэр бүл" аяны зохион байгуулагчидтай 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдож болно.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ