Болдкогийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийнэ
2015-12-30

 

Болдкогийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийнэ. Сэтгүүлч Болдкогийн санаачилж, эхлэлийг тавьсан Болдкогийн цэцэрлэг уйгагүй хичээл, зүтгэл, махруу хөдөлмөр, олон хүний халуун сэтгэлийн хүчээр босож, өнөөдөр нээлтээ хийхэд бэлэн болжээ.

 

NTV телевизэд “Чухал яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Болдко эмзэг бүлгийн 30 хүүхдийг цэцэрлэгтэй болгох ажлыг санаачлан эхлүүлж, тусч, халуун сэтгэлээр бүрэлдсэн багийнхаа хамтаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах хуучин барилгыг засаж, янзлан, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан юм.

 

Болдкогийн цэцэрлэгийн нээлт өнөөдөр 17:00 цагт болно. Ийнхүү 30 хүүхэд цэцэрлэгтэй, хүүхдээ асарч гэртээ суусан 30 ээж ажил хийх боломжтой болж байна.

 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин