УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Ногоон нүдэн лам" номынхоо хоёрдугаар дэвтрийг ирэх оноос бичиж эхлэх гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаар номын ажилдаа шамдан орох гэнэ. Мөн номоо бичихийн тулд улс төрөөс завсарлага авах болсноо ч твиттер хуудсаараа дамжуулан хэлжээ. Ийн хүч хөдөлмөр шингээж бичсэн номоо гадаад зах зээлд гарах том төлөвлөгөөтэй байгаагаа эрхэм гишүүн хуваалцсан байна.
Тэгэхээр Ц.Оюунгэрэл гишүүн ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болов. Тэрбээр улс төрөөс илүү уран бүтээлийг чухалчлахаар шийджээ.