“Сутайн буянт” ХХК-ийг 250 мянган төгрөгөөр торгожээ

img

Яармагийн гүүрэн дээр осол гаргаж, багагүй хэмжээний хохирол учруулсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд арга хэмжээ авчээ. Нийслэлийн Тээврийн газраас “Сутайн буянт” ХХК-ийг 250.000 төгрөгөөр, захирал болон инженер техникийн ажилчдыг 60.000 хүртэлх төгрөгөөр торгосон байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6.13 дэх буюу “Хүний амь нас хохироосон, зам тээврийн осолыг хоёр сард хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гаралтын тоог таваас доошгүйгээр бууруулах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтын дагуу дээрх компанийн нийт гаралтыг таваар цөөрүүлэх шийдвэр гаргажээ. 

 

Тус ослын улмаас Яармагийн гүүрийг түр хааж, нийслэлийн төсвөөс 77 сая төгрөг гаргаж гүүрийг засварласан юм.

 

Дашрамд дуулгахад нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтран нэгдүгээр эгнээ, автобусны зогсоолуудыг хувийн автомашинуудаас чөлөөлөх “Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт” сэдэвт аяныг Энхтайваны өргөн чөлөөнд энэ сарын 25-ны өдрөөс эхэлжээ. Тус аян ирэх оны хоёрдугаар сарын 29-ны өдрийг хүртэл явагдах аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болдбаатар:
Гарсан хохирол нь 77сая байхад аж ахуй нэгжийг нь 250 000 захирал болон бусадыг нь 60000 торгосон нь дэндүү инээдтэй. Торгууль ч гэж дээ . Ёстой л арчаагүй сул төр гэж энэ байх даа. Ийм байхад улс орон хөгжиж ард түмэний амьжиргаа сайжрахгүй удах нь арга ч үгүй биз дээ
2015-12-30
иргэн:
77н сая төгрөгөөр засчихаад 250,000р торгоод болчихож байгаа юм уу? ойлгосонгүй нийслэл гаргасан мөнгөө гаргуулж аваад торгосон юм уу?
2015-12-30