Их багтаамжийн 69 автобусыг үйлчилгээнээс гаргажээ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тухай хуулийг үндэслэн 12-оос дээш жил ашигласан 69 их багтаамжийн автобусыг нийслэлийн Тээврийн газрын бүртгэлийн сангаас хасчээ. Тус автобусуудыг явуулж байсан чиглэлд бусад компанийн тээврийн хэрэгслийг нөхөж, үйлчилгээнд гаргаж буй аж.
Мөн иргэдийн санал хүсэлтээр “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн үйлчилгээ үзүүлдэг Ч:24Б “Зунжин-Гурвалжингийн гүүр-ТЭЦ 4” чиглэлд “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн огоо”ХХК-ийн гуравдугаар баазын үйлчилгээ үзүүлдэг Ч:12 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэгдүгээр бааз үйлчилдэг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ