Хэт даврагчдын 10 толгойлогчийг устгажээ
2015-12-30

АНУ-аар ахлуулсан олон улсын цэргийн эвсэл өнгөрсөн сарын 2-ноос энэ сарын 25-ны хооронд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн нөлөө бүхий арван толгойлогчийг устгасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Амиа алдагсдын дунд Парисын цуврал халдлагыг зохион байгуулагч байгаа” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдэгдсэн байна.

 

Парисын цуврал халдлагыг зохион байгуулахаас гадна “Халифын вант улс” бүлэглэлийн гадаад дахь үйл ажиллагааг хариуцдаг Абдул Хаким амиа алджээ. Иракийн удирдлагууд Хакимийг хэд хэдэн халдлагад буруутгаж, онц ноцтой террорист этгээдээр нэрлээд байсан юм.  

 

Хэт даврагчид Зул сарын баярыг тохиолдуулан Европын орнуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан ч тэднийг халдлага үйлдэхээс нь өмнө устгасан хэмээн Пентагон мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа Иракийн армийнхан Рамади хотноо байрлах Засаг захиргааны байрны дээр Иракийн төрийн далбааг мандуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hthth:
bygdiig ni anguuchilj duusgah heregtei
2016-01-01