Залуу эрдэмтэнд таван сая төгрөгийн шагнал гардууллаа

img

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны 2015 оны "ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН"-ээр Ус цаг уур, орчины судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа  шалгарлаа.


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны хүндэт гишүүн, БСШУ-ны сайд Л. Гантөмөрийн санаачлагаар  энэхүү шагналыг дагалдуулан 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болж өнөөдөр гардуулж өглөө. 



"ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН"-ээр шалгарсан  Г. Гантуяа нь Оросын Ус Цаг Уурын  Улсын Их Сургуулийг 2002-2006 онд Бакалавр, мөн тус сургуулийг 2006-2008 онд Магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд 2010-2015 онд Сөүлийн Үндэсний Их Сургуульд Докторын зэргээ амжилттай хамгаалсан байна. 



Түүний зарим нэг судалгааны ажлын үр дүнгээс дурдвал; Улаанбаатар хотын дулаан арлын эрчмийн 1980-2010 оны цаг уурыг ажиглалтын мэдээ ашиглан хоног, сар, улирал, олон жилийн явц, хандлагыг судалж Улаанбаатар хотын дулаан арлын эрчим өвөл хамгийн их, зун хамгийн бага, үүнд үүлшил ихээхэн нөлөөдгийг тогтоожээ. Түүнчлэн судалгааны ажлын үр дүнгээр "Asia-Pacific Journal of Atmospheric Sciences", "Theoretical and Applied Climatology", "Meteorology and Atmospheric Physics", "Russian Meteorology and Hydrology", "Scientific Online Letters on the Atmosphere" зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 9 өгүүллийг туурвиж хэвлүүлж, эдгээр бүтээлүүд нь  нийт 23 удаа (scholar.google.com/citations) ишлэгдсэн нь судлаачийн өөрийн шинжлэх ухааны салбарт хэрхэн амжилттай ажиллаж байгааг илэрхийлнэ. 



Залуу судлаач Г. Гантуяа нь гадаад улс оронд зохион байгуулагдсан 11 эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, 2012 оны 8 дугаар сард Ирландын Дублин хотод болсон Хотын уур амьсгалын олон улсын  хурлаас, 2014 оны 2 дугаар сард АНУ-ын Атланта хотод болсон Америкийн цаг уурын нийгэмлэгийн 94-р хурлаас "Шилдэг илтгэл" шагналуудыг тус тус хүртсэн байна.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
ehnii author r 2 l oguulelteim baina. Tsag uurt iluu olon article bichsen humuus baigaa l daa. 23 cited bol yu ch bish shuu dee. Yaj shalgaruuldag yum boldoo. Olon sain humuus material ene teree ogolgui hotsorodg baih daa. Ternees buur gaihaad angaigaad bh mundag sudlaach bish bnaaaaa.
2015-12-31
Зочин:
ene eruu said yugaa ch medehgui dee ene ch practic sudalgaa gej baigaa yum uu
2015-12-30
zocin:
azi hiisen umuu,dan onol cini dadlagagyi bol hoosontoi adil szyydee
2015-12-30