Д.Болор Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдгийн шилдэг удирдагчаар шалгарлаа

ХҮН-ын шинэхэн гишүүн Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Д.Болор Монголын сайтын холбооны 2015 оны “WEB AWARDS”-ын эзнээр тодорчээ. Монгол Улсын хөгжилд онцгой амжилт үзүүлж, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хувь нэмрээ оруулсан, оюуны салбарт өөрийн гэсэн амжилтыг үзүүлсэн, нийгмийн хариуцлагыг дээдлэн ажилласан хэмээн түүнд энэхүү шагналыг олгосон байна. Д.Болор нь 1983 оноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт инженерээс Гүйцэтгэх захирал хүртэл ажлуудыг 32 жил үр бүтээлтэй гүйцэтгэж, олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн бизнесийн болон үйлчилгээний загвар компаниудыг бий болгосон шилдэг удирдагч юм. Д.Болорын удирдан ажиллаж байсан компаниуд МҮХАҮТ, Засгийн газраас шалгаруулдаг “ТОП-100” болон “Энтрепренер”-ээс компанийн нийгмийн хариуцлагыг хамгийн сайн хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ