Голын мөс цөмөрсний улмаас живж нас баржээ

img

Туул голын мөсөн дээгүүр зорчиж байгаад, мөс цөмөрсний улмаас живж нас баржээ.

 

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Тарваган шийрийн гацаа” гэдэг газар Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан 22-00 ... улсын дугаартай “Ланд крузер-100” загварын автомашин мөс цөмөрч суусан байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллахад, жолооч Д /48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгтээ осгож нас барсан байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kub:
Jivsen yum uu osgoson yum uu ....
2016-01-01
Зочин:
tuul gol hun jivej uheh gol bish
2015-12-31
Зочин:
Helj yriad ug avahgui hohindoo uhej baih ymdaa iim dulaahan bhad yaj mosnii daats nemedeh ve dee bolohgui gej hevlel medeeleleer monch ih helj anhaaruulaj bna daa
2015-12-31