Энэ орой салют буудуулах гэж байна уу

img

Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ иргэд салют буудуулдаг. Гэвч иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулахдаа мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж, гэмтэх тохиолдол гарч байсан. 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээсэн байдаг. Нийслэл хотод жижиглэн худалдаанд салют, пиротехникийн хэрэгсэл зарах хориотой.

 

Улаанбаатар хотод пиротехникийн хэрэгсэл ашиглахад Уул уурхайн яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Одоогийн байдлаар “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани тусгай зөвшөөрөл авсан. Албан байгууллагууд ямар нэгэн баяр тэмдэглэхдээ ёслолын буудлага буудуулъя гэх юм бол хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулаад онцгой байдлын байгууллага дээр ирж зөвшөөрөл авдаг. Бид тухайн байгууллага дээр очиж үзээд мэргэжлийн оператор байгаа эсэхийг хянаад шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл өгнө. Гурав хоногийн өмнө зөвшөөрөл авсан байх ёстой.

 

Иймд иргэд та бүхэн чанар, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Би харамсалтай тохиолдол мэдэх учраас хэрхэвч үгүй.
2015-12-31
зочин:
салютаа буудуулна уу байна уу. салютаа буудуулаад тахир дутуу болно уу байна уу хэнд хамаатай юм.
2015-12-31
Зочин:
oroitson boroo
2015-12-31
uur:
Gants oroinii zugaanaas bolj nasaaaraa tahir dutuu bologsod haramsaltai ya
2015-12-31