Сөрөг хүчин төрийн эргэлт хийхээ мэдэгдлээ

img

 

Венеусэлийн Амасонас мужаас парламентад дэвшсэн сөрөг хүчний гурван депутатын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Дээд шүүх гаргасны дараа тус улсын сөрөг хүчин “Төрийн эргэлт хийх оролдлого гаргалаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн тухай “AFP” агентлаг уламжлав.

 

“Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ” нэртэй  сөрөг хүчний эвслийн мэдэгдлийг тус намын төв сайт нийтэлжээ. Тус эвслийн гүйцэтгэх захирал Хесус Торреальба өчигдөр мэдэгдэхдээ “НҮБ, Европын холбоо, Өмнөд Америкийн үндэстний холбоо, Америкийн орнуудын байгууллага, Өмнөд Америкийн худалдаа, эдийн засгийн холбоо зэрэг олон улсын байгууллагуудад хандаж, эрхээ хамгаалах болно” гэсэн байна. Тэрбээр "Эрх баригчид бидний сонгуулиар ялалт байгуулсан суудлыг эзлэн авахаар санаархаж байна. Бид зүгээр суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Бид эрхийнхээ төлөө тэмцэж, тун удахгүй олныг хамарсан жагсаал зохион байгуулж, ялзарж, муудсан улстөрчдийг төрөөс зайлуулах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бид ч босох цаг нь болж. Монголд цус урсгахгуй бол болохгуй боллоо.
2016-01-03